
Өнгөрсөн бямба гарагт “Аса Цирк”-д тоглолт үзэж байгаад К-7 дугаар эгнээний 1 дүгээр суудалд сууж байсан иргэн 31 настай эрэгтэй Э-гийн суудлын арын бэхэлгээ торос мултран хацрыг гэмтээсэн хэрэг гарчээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/