
Өчигдөр Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн гудамжинд 24 настай эрэгтэй Г нь үл ялих зүйлээр шалтаглан 34 настай эрэгтэй Б-ын нүд рүү нулимс асгаруулагч цацаж танхайрсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Ер нь сүүлийн үед буу ший барьж хүмүүсийг айлгах тохиолдол их бүртгэгдэж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/