
Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 7, мөнгөн устай холбоотой 1, зам тээврийн ослын 1 дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн алтан өлгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд зүйл шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраажээ. Уг галд иргэн 40 настай, эрэгтэй өртөж нас баржээ.
Д.Ундрах /24tsag.mn/