
Булган аймгийн Хангал сумын нутаг Эргэлийн ар гэдэг газарт хоёр үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна. Аймгийн Хүнс, хөдөө ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр “үхрийн дуут хавдар’’ өвчин болох нь тогтоогджээ. Иймээс Хангал сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, 600 орчим үхрийг вакцинжуулж, ариутгал хийх ажлыг зохион байгуулжээ. Мөн Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн малчин Ж-гийн үхэр сүрэгт шүлхий өвчин илэрч, 30-аад үхрийг устгалд оруулсан байна.
/24tsag.mn/