
Өчигдөр Говь-Алтай аймгийн харъяат 27 настай иргэн Б бөхөнгийн эвэр их хэмжээгээр нууцаар авч явсныг цагдаагийн албан хаагчид илрүүлэн, саатуулжээ. Түүний авч явсан хууль бус ангын эд зүйлсыг шалгахад хэд хэдэн үнэг, мануулын арьс байсан аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжүүлэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/