Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Отгочулуу: ”Оюутолгой”-н асуудлаар хоёр тал бие биенээ хардаж байгаа

2013-10-01
0
ЖИРГЭХ
Лондонд болсон "Оюу толгой"-н хэлэлцээрийн талаар ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс зарим асуултад тодруулга авлаа.
    491a2d7ef170ecb1bigЛондонд болсон "Оюу толгой"-н хэлэлцээрийн талаар ТУЗ-ын гишүүн Ч.Отгочулуугаас зарим асуултад тодруулга авлаа.

-   Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад зээл авахад техник, хууль зүйн ойлголтын зөрүү гарсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-   Далд уурхайн санхүүжилтын ажилд хоёр талаас ажлын хэсэг гараад тендерийн асуудлаар судалгаа хийнэ. Ажлын хэсэг тухай бүрт нь зөвшилцөөд явах учир энэ асуултад дэлгэрэнгүй тайлбар хийх боломжгүй байна. Хөрөнгө оруулагчийн зүгээс хэдэн жилийн дараа зэсийн үнэ дэлхийн зах зээлд эрс унах төлөвтэй байгааг дуулгасан.  Учир нь  манай Оюутолгой шиг зэсийн том орууд энэ тэнд их илэрч байгаа. Тиймээс  аль, аль талынхаа ашгийг бодолцож, 2017 оноос зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх, экспортод гаргах  зэсийн баяжмалын хэмжээг  өсгөх шаардлагатай байгааг дуулгасан.  Далд уурхайн санхүүжилтын талаар 2-3 долоо хоногийн талаар тодорхой мэдээлэл өгнө. Ажлын хэсгийнхэн ажилдаа ороогүй байхад мэдээлэл өгөх нь зарчмын хувьд таарахгүй. Ямарч байсан зарчмын болон ойлголцлын зөрүүг арилгахын төлөө бид өдөр шөнөгүй ажиллаж байна. Бидний хувьд техник эдийн засгийн үндэслэл, хүчин төгөлдөр байгаа санхүүгийн загварт нийцсэн байхыг шаардаж байгаа.

-    Дараагийн шатны санхүүжилт дээр үл ойлголцол үүсээд байгаа. Чухам ямар хүндрэл үүссэн юм бэ?

-  Ирэх долоо хоногт хоёр тал хамтраад судалгаа хийнэ. 2-3 долоо хоногийн дараа та бүхнийг уриад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Яг одоо манай талын зөвлөхүүд хүсэлт тавиад байгаа. Судалгаа явж байгаа үед дэлгэрэнгүй мэдээллийг өгөх нь зохисгүй юм.

-    Лондонгийн хэлэлцээрээс шийдэгдээгүй 15 асуудал үлдсэн гэсэн. Дээрх асуудлыг дэлгэрүүлэхгүй  юу?

-    Үлдсэн 15 асуудлыг удахгүй шийдвэрлэнэ. Зарчмын зөрүүтэй хоёр талын асуудлууд байгаа. Бид хэлэлцэх асуудлаа шийдвэрлээд мэдээллийг өгнө.

-  Төслийн нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт хоёрдугаар шатны санхүүжилтын хэмжээн дээр ойлголцолд хүрэхгүй байгаа. Үүний талаар эерэг уур амьсгал Лондонгийн уулзалтаас мэдэгдсэн үү?

-    Уулзалт амжилттай болсон. Хоёр тал нэгдсэн ойлголцолд тодорхой байдлаар хүрсэн. Зардлын өсөлт, хэтрэлт, цаашид хийгдэх нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлаар хоёр тал нарийвчилж судалгаа хийнэ. Гэхдээ зардал, техник, санхүүжилт, ТЭЗҮ гээд төсөлтэй холбоотой маргааныг энэ удаад нэг тийш нь шийдвэрлэж хувь нийлүүлэгчид нэг завин дээр сууж яваагийнхаа хувьд үл ойлголцлоо арилгах ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
Нэгдүгээр аждын хэсгийнхэн Оюутолгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод яагаад хэтэрсэн бэ гэдгийг судална. Төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас хоёр тэрбумаар нэмэгдсэн асуудлыг шалгуулахаар Монголын Засгийн газар болон, хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулсан бөгөөд шалгалтын үр дүнг хооронд нь тулгах зохих ёстой зардал мөн эсэхийг хэлэлцэнэ.

-    Энэ ондоо багтааж асуудлыг шийдвэрлэх үү?

-    Төслийг амжилттай хэрэгжүүлэх ёстой гэсэн  байр суурьтай байгаа.

-  Хэлэлцээрийн явцад өөр ямар асуудал яригдсан бэ?


-    Усны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Өмнөговь аймагт устай холбоотой асуудал гарсан. Гэтэл хуулиараа бол усны зөвшөөрөл нь стратегийн ордын лицензтэйгээ адилхан хугацаатай байдаг юм байна. Гэхдээ нааштайгаар шийдэхээр болсон. Энэ төсөл маань гурван жил амжилттай хэрэгжсэн. Өмнөх ТУЗ их сайн ажилласан. Гэхдээ далд уурхайн нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудал гарч байгаа. Нэгдүгээр үе шатаа дүгнэх хэрэгтэй. Үүн дээрээ үндэслээд хоёрдугаар үе шат руу гаа оръя гэсэн байр суурийг манайх гаргаж байгаа. Бид "Танай талын төсөл Монгол улсад хэрэгтэй. Гэхдээ манай талд оногдож байгаа үр өгөөж ямар нэгэн байдлаар анхныхаа байдлаас буурах ёсгүй" гэж хэлсэн. Ер нь энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа. Тиймээс ний нуугүй хэлэхэд манай тал хардлагатай байгаа. Яг судалгаа тооцоо хийгээд үзэхэд ойлголцох байх. Нөгөө талаас ч манайхыг хардсан байдалтай байгаа. Янз бүрийн татвар, төлбөр өгч байгаа учраас олж буй орлогоосоо илүү зардал гаргах гээд байна гэж тэд хэлж байгаа юм. Ер нь энэ бол бизнес. Бизнест хамтарч ажиллаж байгаа хүмүүс бие биедээ итгэх нь их чухал байдаг. Энэ итгэлцлийг сэргээж эхэлснээрээ энэ уулзалт өндөр ач холбогдолтой болсон.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (97.83.174.86)
    Otgochuluu (Germand) surch baihdaa (Tsahimurtuuguur) dajgui l yum bichdeg bsan sanagdah yum, yag praktik deer garahlaar hetsuu l baidag baih l daa, gehdee harj l baiya.
    2013 оны 10 сарын 04 | Хариулах
  • ene (61.43.230.31)
    Ur dun muutai bolson ni ilt bn neg l buurunkhii yum yariad bn
    2013 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    GOK-N GANZORIG ZAXIRALIIN XYY TEMYYLEN NAASHTAI YUM AVCHIRXUU,LUIVARCHNII XYY LUIVARCHIN MONGOLIIN TOLOO YUM XIIXYY,NO SHYY DEE MONGOLCHUUDAA.
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.169.54.231)
    ymar ch vr dvngvi uulzalt bolloo doo
    2013 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 40 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 28 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК