09:00 цагт МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхим /207 тоот/-д “Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт уулзалт болно. 10.00 цагт ХААИС-ын Эрдмийн зөвлөлийн танхимд "Бэлчээр судлалын менежмент" олон улсын хурал эхэлнэ. Хуралд Монголоос гадна төв Азийн орнуудын судлаачид оролцоно.
11:00 цагт Боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн соёл урлагийн газар, Америк, Чехийн ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотландын уран бүтээлчдийн хамтарсан Монголчуудад зориулсан 7 хоногийн нээлттэй тоглолтын талаар ЮНЕСКО-гоос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төвд
11.00 цагт Биеийн тамир спортын газраас Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Спортлог-Улаанбаатар” бүх нийтийн арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт “Хайрхан аялагч клуб”-ээс Африкт уулын авиралтын аялал хийх талаараа мэдээлэл хийнэ.



















































