БГД-ийн 19-р хорооны 58-р байранд 9 настай хүүхэд гэртээ байхад нь үл
таних 13-14 насны 150 см өндөр 2 эрэгтэй хүүхэд орж ирээд нэгнийхээ
гарыг хүлж тоглоё гэж гарыг нь хүлж хар өнгийн "Тоshiba" нөүтбүүк,
мөнгөлөг саарал "Аi pаd" дээрэмдэн авч явсан хэргийг БГД-ийн цагдаагийн
нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Тиймээс иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй ганцааранг нь гэртээ орхиж явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.Д.Ундрах /24tsag.mn/



















































