Багануур дүүргийн 1-р хорооны 8-р байранд үйл ажиллагаа явуулдаг зөв хооллолтын клубын заалнаас иргэн 41 настай эмэгтэй Ж-ийн гар цүнхнээсээ бэлэн биет 700,000 төгрөг алдагдсан хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Налайх дүүргийн 2-р хорооны МСҮТ-ийн урд байрлах баригдаж буй орон сууцны барилга дээрээс 28 настай эрэгтэй О унаж гэмтсэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































