Самарын хууль бус наймаа эрхэлж байсан БНХАУ-ын иргэдээс их хэмжэээний авлига авсан гэх нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд хоёр өдөр үргэлжилсэн билээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 3,5 жил, Т.Ууганбаярт 3,5 жилийн ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдуулсан байна. Харин Ж.Оюунчимэгт 5,1 жилийн ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Тэд анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг биечлэн эдэх бөгөөд бүгдийг нь жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)