
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал яг одоо Чингэлтэй дүүргийн шүүх дээр болж байна. Гэсэн ч шүүгдэгч Ц.Туяагийн хоёр өмгөөлөгчийнх нь нэг нь хагалгаанд орж байгаа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавилаа. Хурлыг хойшлуулах эсэхийг шүүх бүрэлдэхүүн яг одоо хэлэлцэж байна.
Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцож байгаа юм. Мөн шүүх хурлын танхимд хохирогч эмэгтэйн нөхөр Батболд гэрчээр ирсэн байна.