
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болсон ч тодорхой хугацаагаар хойшиллоо. Ц.Туяагийн өмгөөлөгч нь өнөөдөр хагалгаанд орж, шүүх хуралд оролцох боломжгүй болсон байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн үүнийг хэлэлцээд хурлыг ес хоногоор хойшлуулж 10-р сарын 11-ны 10.00 цагт хийхээр боллоо.
Шүүгдэгч Ц.Туяад одоогийн байдлаар гурван зүйл, ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Ц.Туяад өш хонзонгийн сэдлээр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж 25 жилийн ял оноох магадлалтай байна.