
Энэ сарын 1-нд шилжих шөнө 103 болон Цагдаагийн байгууллагад “хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлага ирсэний дагуу холбогдох албаныхан очиж шалгажээ. Ингэхэд Алтай хотхоны 18 дугаар байрны гаражид яаралтай тусламжийн эмч нарыг очих үед бага зэрэг согтолтой охин үүдэнд нь нүүр нүдээ тэсэртэл зодуулсан, гуяндаа хутгалуулсан байдалтай байсан аж. Түүнийг аав нь хутгалсан хэмээн мэдүүлжээ. Охины биеийн байдал хүндэвтэр, дотуур цус алдалт ихтэй байсан учраас эмнэлгийн яаралтай тусламж авч, Цэргийн төв госпитальд хүргүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)