Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр Нарантуул захад их хэмжээний гал гарч, 300 гаруй түрээслэгч хохироод байгаа билээ. “Нарантуул ” худалдааны төвийн хүнсний захад гарсан галын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа аж. Ажлын явцын талаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Баттөмөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр галын шалтгааны талаар тайлбарлахдаа “Нийт 60 орчим шинжээч галын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа. Мөн түрээслэгчдийг хохирогчоор тогтоох, шатсан эд зүйлийнх нь үнэ, хэмжээг тогтоох ажиллагаа дуусах шатандаа орсон. Одоогоор эхний дүгнэлтүүд гарч байгаа ч галын шалтгаан тодорхойгүй байна. Гамшиг судлалын хүрээлэн, шүүх шинжилгээ, мэргэжлийн хяналтын шинжигээний хариу гарсан. Энэ хэрэгт нийт 11 хүнийг шалгаж байгаа. Үүнээс дөрвийг нь цагдан хорьсон ч одоо батлан даалтад гадуур байцаалт өгч байна” гэлээ.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)