
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг хандив нэрээр “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөг авсан гэж шалгуулахаар болсон юм байна. Ж.Энхбаяр гишүүн өнгөрсөн оны 12-р сард 450 сая төгрөгийг хоёр тасалж авсан баримт байгаа аж. Энэхүү гомдлыг Говь-Алтай аймгийн АН-ын гишүүд АТГ-т гаргасан аж.
Өмнө нь Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нарыг улсын төсвөөс жил бүр хуваарилсан мөнгөөс ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 10-200 сая төгрөгийг МАН-ын гишүүд, тойрон хүрээлэгчиддээ тарааж өгсөн гэж АТГ-т шалгуулахаар болж байсан юм.
Сэтгэгдэл (5)