Эрдэмтэд халзан хүмүүст туслахын тулд зохиомлоор үс ургуулах аргыг хайсаар ирсэн юм. Одоо ч энэ төрлийн туршилт, судалгааг хийсээр байна. Саяхан эрдэмтэд сайн дурын долоон хүнээс үс ургахад шаарддаг эсийг нь авчээ. Клоны аргаар авсан эсээ хүний арьсанд шилжүүлэн суулгахын тулд хулганы нуруунд залгасан байна. Ингэж 6 долоо хоног байлгасныхаа дараагаар хүний арьсанд шилжүүлэн суулгажээ. ДНК-ийн тестээр уг ургуулсан үс нь донорын удамшлын мэдээллийг хадгалсан, хүний үс мөн болохыг тогтоолоо. Гэхдээ уг судалгаа зөвхөн эхлэл бөгөөд Их Британи, Америкийн эрдэмтдийн хамтарсан судалгаа удахгүй эхлэх юм байна.

Колумбын их сургуулийн профессор Ангела Кристиано “Дээрх судалгаа нь тухайн хүний үсний угийг сэргээж, ургалтыг нь хурдасгаж байгаа хэрэг, түүнээс биш огт өөр шинэ үс ургуулах боломжгүй” хэмээн ярьсан байна. Гэсэн хэдий ч шилжүүлэн суулгаснаар үс нь халзарсан өвчтнүүдийн өөрийнх нь эсийг нь авч, ургуулах боломж олгоно гэжээ. Энэ нь ялангуяа өвчний улмаас үсгүй болсон залуу хүмүүс, охид бүсгүйчүүдэд туслах арга юм байна. Судалгааг цаашид, дээжийг хүний өөрийнх нь үсэнд шууд суулгах боломжтой эсэх дээр төвлөрүүлж, үргэлжлүүлэх гэнэ. Энэ судалгаа нь төрөлхийн халзан хүмүүсийн хуйханд шинэ уг гаргахад их чухал хувь нэмэр оруулна гэж тооцож байна. Хэрвээ энэ арга амьдралд нэвтэрч эхэлбэл, “үсний донор” гэдэг шинэ ойлголт гарах нээ.