
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд сайд нараас асуулт асуун хариулт авлаа.
Улмаар УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалт явуулах гэсэн боловч танхим дахь гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг маргаашийн хуралдаан хүртэл түр хойшлуулснаар өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.


























































