Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Цагдаа иргэдэд үйлчилж байна уу гэдэг чухал болохоос дарга нар хэдэн заан, начин, арслан тэжээх нь сонин биш”

2013-10-23
0
ЖИРГЭХ
    УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

тэмүүжин1    УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Гэмт хэргийн тухай хууль өргөн барьсан. Үүнд ямар зүйлсийг тусгаж өгсөн бэ?

-Өнгөрсөн жилийн хугацаанд гурван том шинэтгэлийг түлхэж байгаа. Нэгдүгээрт , хууль сахиулах байгууллагын шинэтгэл буюу цагдаагийн байгууллагын шинэтгэлийн бид нэлээн хүчтэй явуулж байна. Хоёрдугаарт, шударга ёсыг бэхжүүлэх, хамгаалах тогтолцооны шинэтгэл гэдгээр эрүүгийн хууль яаж өөрчлөгдөх гэж байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, мөн хүмүүсийг хорьж цагдаж эрхэнд нь халддаг энэ бүдүүлэг аргуудаас хэзээ салах вэ гэх мэт асуултанд хариулсан шинэтгэл хийж байна. Гуравдугаар, маш том дэд бүтцийн шинэтгэл явагдаж байгаа.

-Сүүлийн үед цагдаатай холбоотой хэл ам их гарч байгаа. Тэгвэл цагдаагийн байгууллага хэрхэн яаж шинэчлэгдэж байгаа вэ?

-Энэ шинэтгэл эхлэхээс өмнө цагдаа гэж хэн байсан бэ гэдгийг хүн бүр өөр өөрийнхөө тайлбарлаж, янз бүрээр ойлгодог байсан. Тиймээс бид саяхан иргэдээс энэ талаар асууж үзлээ. Харин иргэд “цагдаа гэдэг чинь даргыгаа хамгаалдаг хүмүүс, хүнд сурталтай, бидэнд үйлчилдэггүй, цагдаа нарт 1990 оноос хойг огт шинэтгэл хийгдээгүй, шинэтгэл бүү хэл хувьсгал хийвэл таарна” гэх мэтээр ярьж байна. Тиймээс цагдаагийн байгууллагын шинэчлэлт гэдэг иргэдийн хувьд маш том хүлээлт байгаа. Нөгөө талаар цагдаагийн байгууллагынхан өөрсдөө ч шинэчлэлийг хүлээж байгаа юм билээ.

Цагдаагийн байгууллага гэдэг хүчирхийлэл, цэрэгжсэн байгууллага байх юм уу?. Эсвэл хууль сахиулдаг, иргэншсэн байгууллага байх ёстой юм уу? гэдэг хоёр асуулт бидэнд тавигдаад байна. Одоо бол цагдаа цол хэргэмийн газрын төлөө явдаг, даргад үйлчилдэг байгаа. Харин шинэчлэлт хийснээр хүмүүсийг хамгаалдаг, иргэдэд үйлчилдэг, иргэшсэн зохион байгуулалтай скемрүү оруулж өгсөн.

-Гэмт хэргийн хуулийн онцлог?

-Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Өмнө нь бол бид хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж чаддаггүй байсан учраас уул уурхайн компаниуд хэргээс амархан мултарчихдаг байсан. Тэд хуулийн этгээдрүү заачихаад хариуцлагаас зугтаачихдаг байсан. Одоо бол тэгэх боломжгүй болж байна.

Мөн хороо бүрээс иргэдийн төлөөлөгч нар сонгож хорооныхоо цагдаа нарт хяналт тавьдаг болно. Манай хороонд та нар хэрхэн хяналт тавьж байна гэдгийг хянадаг болно. Гудамжаар эргүүл хийх ёстой хүмүүс хаа нэг газар дулаацаад хоол идээд суучихав уу, эсвэл эргүүлээ хийгээд явж байна уу гэдгийг иргэд өөрсдөө хянах болно. Тэгэхээр иргэнд хүрдэг үйлчилгээ сайжраад, доголдолгүй болж эхэлж байгаа.

-Өнөөдөр өргөн барих гэж байгаа Гэмт хэргийн хуульд авлига албан тушаалын гэмт хэргийг заалтыг хэрхэн тусгаж байгаа вэ?
-Гэмт хэргийн тухай хуулинд авлигтай холбоотой асуудал зарчмын асуудалд өөрчлөлт орж байгаа. Авлига өгсөн этгээд нь хууль ёсоор авсан үйлчилгээг нь хэвээр үлдээгээд авлига авсан асуудал нь хариуцлагагатай болж байгаа. Өөрөөр хэлбэл авлига өгснийг нь чөлөөлж авсаныг нь шийтгэнэ.  

-Мөрдөх албаны тухай хуулийг УИХ хэлэлцэж байгаа. Тэгвэл энэ хууль батлагдаж Мөрдөх алба байгуулагдвал өөрсдийн булхай илчлэгдэнэ гэсэн айдастай гишүүд цөөнгүй л байгаа байх даа?
-Мөнгө угаах болон улс төрд нөлөөтэй этгээдүүдийн хэргийг шалгадаг эрх мэдэл мөрдөн албан дээр ирнэ. Тиймээс зарим хүмүүсийн хувьд болгоомжлол байна. Энэ байгууллага бий болчихвол нуугдмал гэмт хэргүүдийн илрэлт сайжраад эхлэх нь. Илрэлт сайжраад ирэхээр өөрийнх нь хувийн нууцтай холбоотой асуудлууд хөндөгдөх магадлалтай учир болгоомжилж байгаа зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ батлах байх гэж найдаж байна.

-Томоохон хэргүүд шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгогдох тохиолдол их гардаг. Тухайлбал, Орхон голын хэрэг байна. Мөн сүүлийн үед Зайсан сөхөгдөх боллоо. Энэ бүхэн хэрэгсэхгүй болдог?

-Экологийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой зүйл бол яг мөрдөх албаны шалгах хэрэг. Тэгэхээр манай байгаль орчны эсрэг гэмт хэрэг шалгадаг хүний нөөцийн арга барил бүгд хоцрогдсон. Нотолж байгаа арга барил нь хүртэл шүүхийн өндөр шаардлагыг давж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ мөрдөн албыг байгуулахаар лабортариудыг хүртэл сайжруулна гэсэн үг. Үнэхээр энэ уурхайгаас болоод тухайн гол экологийн сүйрэл болох хэмжээний хохирол учирсан юм уу үгүй гэдгийг нотлох лабортаритай болчих юм бол шүүхийг давах юм. Одоо тэр лабортари байхгүй учир шүүхээс экологийн сүйрлээ яаж хэмжсийн гэсэн ганц л асуудлыг тавьж байгаа. Гэтэл цаана нь хэмжих зүйл байхгүй. Тэгэхээр мөрдөх албыг байгуулна гэдэг дэд бүтцийг сайжруулж байгаа хэрэг.

-Цагдаагийн байгууллагад харьяалагддаг чуулга, бөх зэргийг болиулна гэж байсан. Энэ талаар?

-Нэг цагдаа хоёр гудамжийг хянах бололцоотой байсан бол нэг орон тоог нь бөх болгочихоор нөгөө цагдаа дөрвөн гудамжийг хянах үүрэгтэй болно. Тэрнээсээ болоод цагдаа нар ачааллаа дийлэхгүй их бухимдалтай явдаг. Иргэд цагдаад дуудлага өгөхөд хурдан хугацаанд цагдаа тухайн хүнд үйлчилж байна уу гэдэг чухал болохоос дарга нь тэнд хэдэн заан, начин, арслан тэжээдэг нь сонин биш. 15 жил шударга ажилласан цагдаа гэр хороололд амьдарч байгаа. Гэтэл гурван жил даргын хажууд бөх гэж дагаж явсан хүн гурван өрөө байраар шагнуулсан байдаг. Энэ бол шударга ёс биш.

-Тэгэхээр энэ хүмүүс ажилгүй болно гэсэн үг үү?
-Үгүй. Тэд бусад цагдаа нарынхаа адил эргүүлд гарах ёстой. Эргүүлд гармааргүй байвал тухайн хүн өөрөө дуртай ажлаа хийгээд яваг.

-Монгол Улсад ер нь ямар гэмт хэрэг давамгайлж байна вэ?
-93 хувь ил үйлдэгддэг, ахуйн шинжтэй, хохирогч болоод хохирол нь тодорхой байж байдаг гэмт хэрэг. Долоон хувь нь хохирогч хохирол нь тодорхой бус, түгээмэл гардаггүй хэрнээ аюултай, ихэнхдээ далд үйлдэгддэг хэргүүд байдаг. Зохион байгуулалттай гэмт үйлдэл.

-Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх тал дээр хэр ажиллаж байна?

-Өршөөлийн хууль гаргах эсэхийг эцэслэн шийдээгүй байгаа. Ял эдлүүлэх хуультай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг байгууллагад шинэтгэл хийхээр төлөвлөж байна. Иргэний маргааныг шийдвэрлэсний дараа шүүхээр шийдүүлэх нь тусдаа. Мөн ял эдлүүлэх тусдаа. Ял эдлүүлэхтэй холбоотой иргэнийг нийгэмшүүлэх асуудал нэлээд хөндөгдөнө.  Үнэхээр манайд ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх асуудал учир дутагдалтай байгаа. Энийг хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Манай салбарт одоохондоо мөнгө хуваарилж өгөхгүй байгаа учир бид бас бүрэн төгс хийж чадна гэдэгт эргэлзэж байгаа. Гэхдээ бид шоронд орсон хүн шинээр гэмт хэрэг сураад гардаг биш харин нийгэмшээд гардаг тогтолцоог бий болгоно.

-Цагдаагийн албан хаагчийн зэрэг цолыг хураах асуудал сөхөгдсөн. Энэ талаар?
-Манай шинэтгэлийн хуульд энэ асуудал нэлээн том зорилт болж байгаа. Хэр зэрэг өндөр цолтой хүн гудамжинд гарч иргэнтэй уулзана төдийн чинээ дээрэнгүй зэрлэг балмад байдаг. Учир нь цол авахаахаа би тушаадаг миний доор цэргүүд байдаг гэсэн ухамсараар бүх зүйлд ханддаг. Цол бага байх тусмаа иргэнтэй зөөлөн харьцдаг. Тэгэхээр цол гэдэг чин иргэнд зориулагдсан зүйл үү, хэн нэгэн хүн өөрийгөө дарга гэж харагдуулахад зориулагдсан зүйл байна уу гэдгийг харах ёстой. Ер нь л мөрдөс , цол гэдэг хууль цагдаагийнханд таарахгүй зүйл. Монгол Улс анх цагдаагийн байгууллага байгуулагдаад 30-иад оны үед дэслэг хурандаа гэдэг цолийг хэрэглэдэггүй энхжүүлэг, төвхнүүлэгч гэх мэт тэс өөр цол хэрэглэдэг байсан. Бусад улс оронд цэргийн цол хууль сахуилагчдаа хэрэглэхгүй байгаагийн гол шалтгаан ердөө л энэ.

-Эрүүгийн цагдаа, иргэний цагдаа гэж тусдаа байх ёстой юм шиг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Цагдаа дотроо гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах гэж хоёр хуваагдаж байгаа. 

-Замын цагдаагийн газрыг татан буулгах ШУМ тараад байна. Энэ талаар?

-МУ-ын замын цагдаагийн газар байна. Гэхдээ МУ-ын Замын цагдаагийн газрын хийдэг ажил зөвхөн Улаанбаатарын замыг зохицуулдаг. Гэвч Замын цагдаагийн газар гэдэг нэг том газар байх уу, эсвэл хот, аймаг сумаараа доошоо буусан хэлтсүүдтэй байх уу гэдэг зүйл чухал байна. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтын л асуудал яригдаж байна. Тэгэхээр бид энэ зохион байгуулалтыг л шийдэж. Тусдаа нэг газар гараад л дарга болоод, туслах болоод бүтэн байгууллага яваад байгаа хэрнээ хийж байгаа зүйл нь хотын замыг л зохицуулж байна. Аймгийн замын цагдаагийн тасгаас юугаар ч ялгагдахгүй байна. Тэгэхлээр үүнийг нэг түвшинд буулгаж өгч байна.Тэгэхлээр байгууллага татан буугдаж байгаа биш зохион байгуулалтыг нь зохицуулж өгч байгаа хэрэг.

-Тэгвэл Дотоодын цэргийг татан буулгах зүйл бас яригдаад байна?

-Энэ газрыг бол ёстой татан буулгана. Манайх хууль сахиулах байгууллагыг социолизмын үеэс цэргийн хүчээр хийх гэж оролдож байсан. Гэтэл цэрэг бол тохиолдод байвал татагдаж ирдэг. Татагдаад ирэхээр нь буу бариулаад зогсоочихдог. Гэтэл бусад улс оронд тохиолдлын хэнд ч зэвсэг, эрх мэдэл өгөхгүй гэж үздэг. Харин тэр хүнийг дор хаяж дөрвөн жил боловсрол олгож байж, гудамжруу гаргадаг. Гэтэл бид бол цэрэгт татагдсан нэг нөхөрт буу бариулаад зогсоочихдог. Энэ бол маш эрсдэлтэй. Тиймээс бусад улс орнуудын шинэтгэл бол мэргэшсэн хууль сахиулагчтай болох. Тэгэхээр цэргээр хууль сахиулж болохгүй. Тиймээс цэргийг алга болгоно. Мэргэшсэн хүмүүсээр хууль сахиулна. Дотоодын цэргийг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба гэж зохион байгуулж байгаа. Эмх замбараагүй байдал үүсэх, харуул хамгаалалтгүй байдал үүсэхэд зориулсан бүтэц үүсгэж байгаа. Тухайлбал, наада болохоор бүх цагдааг аваад явчихдаг. Гудамж эзэнгүй болчихдог. Тэгэхлээр цагдаа бол үндсэн үүргээ гүйцэтгэнэ. Тиймээс энэ чиг үүргийг цэрэг хийх ёстой. Цэрэг гэдэг үндсэндээ ажилгүй хүмүү. Зүгээр л дайн болвол л ажилтай. Гэтэл хууль сахиулагч гэдэг өдөр бүр ажил хийж байх ёстой хүмүүс. Дотоодын цэрэг гэдэг нэрийн дор маш их хэмжээний мөнгө үр ашиггүй зарагдаж байдаг.
Д.Ундрах/24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (210.216.171.228)
    bohchuud bol yaag unen helj ajilii ny hiilge
    2014 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (210.216.171.228)
    Uhaantai bn zovhon eh oronoo hogjuul yaval zov zamdaa orj hurdan eruul zov niigemtei boloh ve mash zov bn hurdan sain zov uhaantai l hiih heregtei amjilt husye
    2014 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Дэмжиж байнаа. БХЯ, ЗХЖШ-ын удирдлага мөн өөртөө байгаа бөхчүүд, дуучидаа холбогдох яам руу нь явуулж төсвөө эрүүлжүүлэх ёстой бус уу?
    2013 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.194.58)
    ганц дайчин ганцаардахгуй олуулаа болноо
    2013 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.202)
    Gehdee l ahlagch nariin tsaling nemlee gd zarlaad bn hernee bodit bdl dr nemegdegui bn. Deerees n tsolnii mongo hasna gej bn. Ahlagch nar.tsolniho 5tsaasiig hasuulasd yugara amidrahin bd nar chn ar geree tejeej bn. Ter hurandaa nariha tsolnii mongiig hasval taarna.
    2013 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    бусад сайд нар ингэж зөв сэтгэж ажиллаж болдоггүй юм байх даа , монгол орон жаахан биз дээ , өөрсдөө л яаж идэхэв гэж явсаар 4 жил болчих юм даа
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    таныг монголын эрх зүйг өнөөгийн байдалд нь оруулж ажиллаж байгаад баярлаж байдаг шүү, цагдаа нарыг хамгийн түрүүн орон байраар л хангах хэрэгтэй байна ,гэр өгөөд телевизээр гарахаар ичмээр санагдах юм
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин (103.26.194.40)
    үнэн бол шүүх цагдаагийн салбарыг анагааж эмчилж эрүүл саруул хүмүүлэг соёлтой болгох гэж хичээж байгаа ТЭМҮҮЖЭН гэх сайдад амжилт хүсье Монголчууд ч бие биедээ их л дээрлэхүү хүмүүс шүү дээ САЙДАА
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (103.26.194.77)
    zuv bn.darga nariig tcuuluh heregtei.hashigchij zandarsan humuus l baidag.yum buteene sanaachlana gej er baihgui shuu.aashtai avgai tcarailsan. barildaad avchihsan tcol yum shig dyrtaig ni yana.tcoo shinechleh heregtei baigaamdaa.zohion baigyylalt bolon tcagdaa buriin uzel sanaag.
    2013 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin (202.126.89.251)
    Temuujin saidiig demjij bna
    2013 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    цагдааг шинэчилж болно гэхдээ цагдаа нарт авдаг цалинг нь нэмэх хэрэгтэ йяагаад төрийн алба авлигал ихтэй байна вэ гэдэг нь цалин багатай болоод аваад байна тиймээс цалинг нь нэмээрээ түүнээс цагдаад шинэчлэл хийдэг нь зөв гэхдээ сая шинэчлэж байна гээд байсан өмнө байсан хэдэн дараг нараа хооронд нь сольсон жаахан хөгшин хүмүүсээ тэтгэвэрт гаргасан өөр доривтой зүйл байхгүй байна. Сайн шинэчлэх хэрэгтэй шүү тэр мөрдөн албандаа төв аппаратд ажиллаж байгаа хүмүүсээ шалгалт авах төдийгөөр авна гээд байгаа энэ буруу цагдаад ажиллаж байгаа бүх хүмүүсээс шалгалт аваад тэгээд хэдэн хүн авахын тэр тоогоор /нэгээс нь 30 хүртлэх байдаг юм уу жишээ нь/ байр эзэлсэн хүмүүсээ авах хэрэгтэй байна даанч тэгэхгүй байх тэгвэл илүү мэдлэгтэй сэтгэлгээ сайтай сайн боловсон хүчин тэнд ажиллана түүнээс төв аппаратыг авуул юу л болох бол та энэ сэтгэдлийг заавал уншаарай туслахуудаа заавал сайдад уншуул
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    shan shou naadah chin ard tumeeen
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • irgen (202.21.113.140)
    demjdeg, demjseer bh bno!
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    yg unen
    2013 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.34.165)
    Тэгээсэй.... сайхаан сайхан тэжээдэг гэж мөн ч сайхан хэлжээ. Улсын цол худалдаж авсан хэдэн нөхддүдийг цагдаа ч гэлтгүй бүх салбараас шахах хэрэгтэй.
    2013 оны 10 сарын 24 | Хариулах
  • CAIN BAINA (183.81.169.22)
    X.TEMYYJIN ,J.AMARSANAA NAR SHIG SAID NARTAI BOL CH MONGOL ULS UDAXGUI SINGAPORE SHIG SHUDARGA, XOGJILTEI ULS BOLNOO
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.21.113.139)
    Тун зөв шүү.Баахан тамирчид дуучид бүжигчид хөгжимчид жагаасл хувцас өмсөөд,цолтой мөрдөс зүүж байгаа буруу шүү.Тэдний оронд ард түмэнд үйлчилдэг цагдаа,хэв журам сахиулагч нар нь ажлаа хийгээд цалинжиж байсан нь дээр.Цагдаа бол бөөн ах дүү амраг садангууд.Цусыг нь холдуулах хэрэгтэй.Баахан данхайсан олон хурандаа нар хүн зараад л болоогүй бага тушаалтнаа зодож кафи авдаг гэж байгаа.Тэтгэвэртээ гарах болсныг нь гаргаад,шинэ залуу эрч хүчтэй,хамгийн гол нь ажлаа чин сэтгэлээсээ хийх хүмүүсийг тавих цаг болсон.Ямар ажил хийдэг нь мэдэгдэхгүй баахан авгай хүүхнүүд бас байгаа,жагсаал хувцас өмсөж гангарахаас өөр ид шид нь ховор бас болоогүй цол нэмээд л их зан гаргаад сууж байдаг,эд нарыг ч гэсэн цэгцлэх хэрэгтэй.Жинхэнэ ард түмний хүүхдийг ажиллуулаасай
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.190.245)
    Ийм хэдэн эрүүл сэтгэхүйтэй сайдтай болхиймсон. Даанч ганцхан юм.
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • зочин (103.26.194.25)
    Ихэнх цагдаа нар ажилдаа яагаад ийм дургүйг ойлгохгүй юм Зүгээр суугаад цалин авахдаа бол дуртай байх БАс элдэв цол авах бүүр дуртай Даргадаа үйлчилсэн даргад тэмүүлсэн хачин систем Эрүүгийн цагдааг хэлээгүй шүү Бусад цагдаа нарын тухай ярьж байна
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (202.21.113.202)
    zuv shiidver
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.100)
    Sain ajillaj bna ovoo huu baigaa yum
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.169.54.82)
    shan menejment hiigeed yvaad bnuu daa
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Lombo (122.201.17.250)
    Good boy!
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.10.230)
    зөв санагдаж байна. хурдан шинэчлэл хийе. цагдаад
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.169.53.11)
    Temuujin chi shuu. Ih l zuv yariad baigaa hun dee.
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.24.85)
    ene tsolnii asuudal deer bol bodoh zuil ih bga ene tsagdaa suuldee tsagdaagiin delslegch tsagdaagiin hurandaa geh meteer yavaad bga youm ene bol buruu jishig, Tiimel baisiin bol armiin ontsgoi baidliin , hiliin tsergiin geed nerleed baival bolno shd ee
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.104)
    Ih zov yariatia zaluu shu
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • hh (202.5.203.47)
    yag zov
    2013 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК