Гадаадын эрдэмтэд эртний үнэт олдворыг ДНК буюу удамшлын мэдээллийг нь ашиглан судалж байгаа. Харин манайд энэ төрлийн судалгааны аргыг МУИС-ийн архелогийн тэнхимийн эрдэмтэн багш нар Япончуудтай хамтран нэвтрүүлж эхэлжээ. Монголчууд бидний өвөг дээдэс дэлхийгээр нэг тархан суурьшсан гэж түүх сударт өгүүлдэг. Тэгвэл ДНК-ийн аргыг нэвтрүүлж судалсанаар монголчуудын өвөг дээдэс хаана амьдарч байгааг мэдэх боломжтой. Японы судлаачийн хэлж байгаагаар эртний хүний ДНК, Япон хүнтэй таарч байгаа. Тиймээс Япончуудын өвөг эцэг монголчууд гэдгийг хүлээн зөвшөөрч болох юм байна. Гэхдээ судалгааны дүн эцсийн байдлаар гарах хүртэл дүгнэлт хийх болоогүй ажээ. Ер нь хүрлийн үеийн хүмүүсийн ДНК-ийг өнөөгийн хүмүүстэй харьцуулахад судалгааны гол цөм оршиж буй юм.
Сэтгэгдэл (1)