
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг тогтоох судалгааг гадныхан амьтан дээр туршиж, тухайн амьтан нь хорогдсон тохиолдол гарч байжээ. Тиймээс зарим оронд энэ төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлаж байгаа юм. Харин манайд энэ талын туршилт хийж, хор нөлөөтэй эсэхийг нь тогтоох лаборатори байхгүй байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд энэ оны 7-р сард Австралийн эрдэмтэд генийн өөрчлөлт агуулсан бүтээгдэхүүнийг гахайнд идүүлж туршиж үзэхэд биед нь өөрчлөлт гарч эхэлсэнийг тогтоожээ. Ингэхэд гэдэсний халдвар, давсагны үрэвслийн өвчнөөр өвдөх магадлалыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс илүүтэйгээр бий болгож байгааг тогтоожээ. Гэхдээ хүн дээр туршилж хийхийг хориглоод байгаа. Харин манайд хүнсэнд хэрэглэхэд хязгаарлалт тавих хууль гаргаад байгаа ч шинжлэх лаборатори нь байхгүй байгаа юм.