
Сүлжээний гэж нэрлэдэг компаниуд олширч, тэр хэрээр биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа юм. Энэ оны байдлаар 70 гаруй аж ахуй нэгж байгууллагууд 1200 гаруй биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлон оруулж ирж байна. Иргэд сурталчилгаанд хуурталгүй, тухайн бүтээгдэхүүнээ сайтар судалж хэрэглэх шаардлагатай байгааг мэргэжлийн хүн анхаарууллаа. Улсын бүртгэлд бүртгэгдсэн БИБ-ийг үйлдвэрлэгч улсаар нь авч үзвэл тэдгээрийн 42 хувь АНУ, 12 хувь нь ОХУ, 10 гаруй хувь нь Хятад оруулж ирсэн бүтээгдэхүүн харин бусад хувь нь, Япон, Солонгос, Европын холбооны улсуудаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд байгаа юм. Одоогоор ЭМЯ-нд биологийн идэвх бүтээгдэхүүнээс хордсон гэсэн тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Гэхдээ иргэдийн дунд зар сурталчилгаа болон импортлогчдын үгэнд хууртан авч хэрэглэснээс хохирох тохиолдол байж болзошгүйг анхааруулж байна. Ер нь, биологийн нэмэлт бүтээгдэхүүн нь тухайн өвчнийг эмчлэх эм биш гэдгийг мэргэжилтэн санууллаа.