
Манайд дэвшилтэт технологийг байгаль орчинд ашиглах явдал түгээмэл биш байгаа юм. Тэгвэл Европын орнуудад нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа бохир усыг дахин ашиглах технологийг Герман мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гэр хороололд турших гэж байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай оронд ус цэвэрлэх технологи амжилттай хэрэгжвэл, цаашид амьдралд нэвтрүүлэх боломжтой юм. Дээрх ажлын хүрээнд зөвхөн ус шүүх технологи гэлтгүй, байгалийн нөөцийг хэрхэн зөв зүйтэй ашиглаж эхэлж байгаа талаар дэлхийн бусад орны туршлагаас судалж, хамтран ажиллах юм. Ер нь, дэлхий нийтэд аюултай хог хаягдлын хэрэгцээг багасгах, хог хаягдлыг дахин ашиглах хандлага давамгайлж байгаа юм. 2015 он хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд нөөцийг зохистой зарцуулах чиглэлд ахиц гарна гэж үзэж байна.