
Өрхийн эмнэлэг нь хүн амд ойртсон анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой. Тиймээс ч иргэдэд хамгийн ойр байдаг нь өрхийн эмнэлэг гэж хэлж болно. Харин зарим хороо, сумдын өрхийн эмнэлэг алслагдмал байхаас гадна үйлчилгээ нь түргэн шуурхай биш учраас иргэдийг ихээр чирэгдүүлж байна. Стандартад заасны дагуу орон нутагт 6000 хүнд нэг өрхийн эмнэлэг, Улаанбаатар хотод 8000 хүнд нэг өрхийн эмнэлэг ноогдохоор заасан байдаг боловч 1 эмч хамгийн багадаа 1800-2000 хүнд үйлчилдэг байна. Завхан аймгийн хэмжээнд авч үзэхэд нийтдээ 7 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж, 31 мянган хүнд үйлчилдэг. Энэ нь өрхийн эмнэлэгийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгааг эмч нар хэлж байна.