Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Өлзийбүрэн:”Жаст”-ыг зээлийн хөтөлбөрт хамруулна

2013-11-05
0
ЖИРГЭХ
   Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
6nb9v4d18carv6bg0bnvjq7vbn    Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Татварын хууль бүтээгдэхүүн хуваах гэрээнд их нөлөөлж байх шиг байна. Ер нь цаашдаа татварын зохицуулалт яаж явах бол?

-1991 онд анх Газрын тосны хууль гарсан байгаа. Энэ хуулиар 20-иод жил явлаа. Энэ хугацаанд бид цөөнгүй хөрөнгө оруулагчдыг татаж хайгуул судалгааны ажлаа эрчимжүүлсэн. Ингээд олборлолт бий боллоо. Ер нь дэлхийн улс орнуудыг харахад олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлж, хайгуул олборлолтын ажлаа зохицуулсаны дараа эрхзүйн орчиндоо өөрчлөлтийг хийж, түүнийг сайжруулж явдаг. Тэр л хүрээнд бид эрхзүйн орчноо чамбайруулъя, үүнийгээ дэлхийн жишигт хүргье гэсэн үүднээс хуулийн төслөө УИХ-д Уул уурхайн яамнаас барьсан байж байгаа. Энэ хүрээнд өөрчлөлт хийгдэнэ.  Мэдээж аль болох л Монгол Улсдаа илүү ашигтай хуулийн төслийг барьсан.

-Тэгэхээр бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим өөрчлөгдөх үү?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим хэвээрээ явна. Бид нэгэнт олон хөрөнгө оруулагчдыг урьж авчраад бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж 10-аад жил энэ ажил үргэлжлээд явчихлаа. Тэгэхлээр одоо бүтээгдэхүүн хуваах гэрээ зарим нь үргэлжилж, зарим нь дуусч байгаа. Цаашдаа ч шинээр байгуулагдана. Яг зарчим дээрээ тулгуурлаад явна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг дэлхийн олон улс орнууд хэрэглэдэг. Ерөнхийдөө оновчтой цаг хугацаанд зохицуулсан хувилбар гэрээ байдаг. Тиймээс бид үргэлжлүүлээд явна.

-Монголчууд өөрсдөө нефт боловсруулах хэрэгтэй цаашлаад нефтийн үйлдвэрүүдийг барих ёстой л гээд байдаг тэгвэл нефть боловсруулах мэргэжлийн боловсон хүчний хувьд хэр байна вэ?
-Манайх 2012 оны 12 сарын 1-нээс олборлогч орон болсон.  Үүний өмнө ч олборлож байсан. Гэхдээ туршилтын олборлолт хийж байлаа. Өөрөөр хэлбэл, орд газраа тогтоох хэмжээнд л олборлолт хийж байсан. Энэ жил 650 гаруй мянган тонн нефть экпортлоно. Дараа жил 800 гаруй тонныг экспортлоно гэсэн  байр суурьтай байгаа. Үнэхээр мэргэжилтэй боловсон хүчний хувьд монголын инженер, техникчид олборлож байна уу гэхээр хараахан биш байгаа.   Тиймээс энэ чиглэлээр газрын тосны салбарт сүүлийн 5-6 жилийн маш эрчимтэй боловсон хүчин бэлтгэж ажиллаж байна. Үүнийгээ цаашдаа ч үргэлжлүүлнэ. Ер нь яваандаа аль болох өөрсдөө олборлох, олборлох технологийн мэргэжил боловсрол шаардсан ажил хийдэг болохыг зорьж ажиллаж байгаа.

-Нефть боловсруулах үйлдвэрийн хувьд хэдийд бий болох вэ?
- Дархан боловсруулах үйлдвэрийн төсөл одоогоор судалгааны шатандаа явж байна. Японы компани дээр техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж байгаа. Одоогоор яг эцэслэж техник, эдийн засгийн үндэслэл гарч хараахан дуусаагүй байна. Хэрвээ дуусах бол бид өөрсдийнхөө газрын тосыг боловсруулах боломж бүрдэх юм. Үүнээс гадна боловсруулах үйлдвэр байгуулахаар тав, зургаан ч компанийн тусгай зөвшөөрөл авсан байдаг. Энэ нь хэмжээний хувьд арай бага буюу 50-300 мянган тонныг боловсруулах үйлдвэрүүд бий. Ер нь нефть боловсруулах үйлдвэр гэдэг нэлээд судалгааны ажил шаарддаг улс орны томоохон сүлжээ үйлдвэр байдаг учраас их цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Бидний зүгээс аль болох л шахаж ажиллаж байна. Энэ жилдээ багтаагаад техник, эдийн засгийн үндэслэл хийж дуусах байх гэж найдаж байгаа.

-Дан нефть гэлтгүй шатдаг занарыг манай улс боловсруулах боломж хэр байгаа вэ?
-Уламжлалт бус шатдаг занар, тостой занар зэргийг боловсруулах нэлээд технологууд дэлхий дээр гарч байгаа. Үүн дээр Хойд Америк нэлээд амжилттай ажиллаж байна. Үүнийг бид маш анхааралтай ажиглаж байгаа юм. Манайд одоогийн байдлаа “Жени Ойл” гээд компани орж ирсэн. Эдний зүгээс судалгааны ажил манайхтай гэрээ байгуулан хийж байна.  Бидний зүгээс цаашид энэ технологи  нь баталгаажаад амьдралд биелэлээ олоод ирэхээр илүү дэмжиж ажиллая гэсэн байр суурьтай байгаа. Манай хоёр хөрш шатдаг занарын хувьд одоогоор боловсруулсан зүйл алга.

-Мөн нүүрсийг шингэрүүлэх технологи ч бас яригддаг шүү дээ?

-Гадаадаас дөрвөн ч том төсөл яригдаад саяхан УИХ-аас НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрүүд гарч байсан. Хуулийн өөрчлөлт ороод. Өөрөөр хэлбэл, аль болох нүүрсээ ашиглах бусад уламжлалт технологиудыг оруулж ирэх энэ чиглэлээр анхааралтай ажиллана гэсэн байр суурьтай байгаа.

-Ер нь ямарваа нэг байгууллагууд дээр Төрийн бус байгууллагуудаас янз бүрийн шаардлагуудыг тавьдаг. Тэр дундаа шаардлагагүй зүйл дээр төрийн бус байгууллагууд оролцоо их байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл Газрын тосны газарт төрийн бус байгууллагуудын оролцоо ямар байна вэ?
-Хатуу ашигт малтмалын салбараас газрын тосны салбар арай өөр. Байгаль орчинд нөлөө үзүүлж байгаа байдлаасаа ч арай өөр байдаг. Бид бол Газрын тосны газраас жил бүр аймгуудад буюу хайгуул судалгааны ажил хийж байгаа олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аймгууддаа орон нутгийн уулзалт гэж зохион байгуулдаг. Энэ уулзалтаараа бүхий л тулгарч байгаа жаргал, зовлонгоо ярилцдаг. Энэ уулзалт дээр иргэний нийгмийн төлөөллийн байгууллагуудыг, ялангуяа байгаль экологийн чиглэлээр асуудлууд босгож тавьдаг байгууллагуудыг идэвхтэй оролцуулдаг.   Бид ерөнхийдөө маш сайн ойлголцож ажиллаж байгаа гэж бодож байгаа. Саяхан “Петро Чайна дачин тамсаг” дээр байгаль экологийн асуудал гарсан. Ингээд холбогдох шүүхийн шийдвэр гараад нэг тэрбум 300 сая төгрөгний торгууль төлсөн. Энэ мөнгө нь Матад суманд төлөгдсөн байгаа. Матад сумынхан үүнийгээ байгалийн нөхөн төлбөртөө ашиглах ёстой. Энэ ажлаа ойрын үед зохион байгуулах биз ээ.

-Газрын тос олборлож байгаа компаниудын хувьд харьцангуй байгаль орчинд халгүй байна гэж ойлгож байгаа. Гэхдээ Матад суманд тухайн компанийн замбараагүй үйлдлээс болж  олон зам гарсан асуудал байгаа. Иймэрхүү зүйл дээр танайд шаардлага тавих эрхзүйн орчин бүрдсэн үү?
-Замын хувьд эхний үед үнэхээр олон зам гарсан. Одоо бол сэргэж байгаа. Тамсагаас бичилтийн боомт хүртэл 139 км сайжруулсан хайрга зам тавьсан. Энэ замаар тос зөөж байгаа. Мөн Тамсагаас Баянхошууны боомт хүртэл 210 км хатуу хучилттай замын ажил эхэлсэн явж байна. Одоогоор 80-иад км далангийн ажил хийгдсэн байгаа. Дараа жилийн аравдугаар сар гэхэд энэ ажил бүрэн дуусахаар төлөвлөгдсөн. Орон нутгийн иргэдээс байгаль экологийн асуудлуудыг эрчимтэй тавьдаг тавих ч ёстой.

-Монгол орон нефтийн импортын хараат байдлаас гарах боломж ер нь байгаа юу?
-Нефть бүтээгдэхүүн хараат байсан. Одоо ч бас нефть бүтээгдэхүүн импортлож авч л байна. Гэхдээ ганцхан эх үүсвэр буюу ОХУ-ын ганц компаниас 95 хувиа авдаг байсан үе байсан. Ноднин жил гэхэд бид  Роснефть компаниас 64 хувийг авдаг байсан. Хараат байдлаасаа болж үнийн шахаанд ордог байдалтай байлаа. Харин 2013 он гарсаар бид олон их үүсвэрээс нефтиэ авдаг болсон. ОХУ-ын ганцхан компаниас бус гурав, дөрвөн компаниас авдаг болсон. Мөн Солонгосоос авч байгаа. Дээрээс бид өөсрдийн олборлож байгаа нефтиэ БНХАУ-д гаргаад боловсруулаад авч байгаа. Үүнийхээ нийлүүлэлтийг улам л нэмж байна. Дөрөвдүгээр сараас эхэлж бид БНХАУ-аас боловсруулсан бүтээгдэхүүнээ татан авалт хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 92-ийн зах зээл дээр 25 хувь байна. Цаашлаад 40-50 хувь хүрэх юм. Энэ ондоо багтахгүй ч хавраас энэ тоондоо хүрнэ.

-Өнгөрсөн жилээс үнэ тогтворжуулах хүрээнд нефть импортлогч компаниудын талаар янз бүрийн л асуудал яригдсан. Тэр дундаа ингэж үнэ тогтворжуулах журам хөтөлбөр гарснаар татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж байна гэх шүүмжлэл дагасан. Тэгвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгч чадсан уу?

Үнэ тогтворжуулах хөтөлбөр үнэхээр үр дүнгээ өгч байгаа. Энэ дээр хоёрхон асуудал байгаа. Мөн бид татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад байгаа юм байхгүй. Ерөөсөө л банкны зээл. Зээл нь урт хугацаанд бага хүүтэй байхаар зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл, жилийн 4-өөс доош хувийн хүүтэй, дунджаар 3.8 хувийн хүүтэй ийм санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж өгсөн байгаа. Тэрнээс биш татвар төлөгчдийн мөнгө төгрөгийг өгсөн зүйл байхгүй.

Вальютын ханшны эрсдэл бол өндөр байдаг. Энэ хоёроос гол нь сэргийлэх гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгийн өндөр байгаа нь нөлөөлөөд байсан. Бинзен шатахууны үнэ ханшид. Мөн вальютын ханшын өөрчлөлтөнд нөлөөлж байсан. Үүн дээр зохицуулалт хийх гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин эл хөтөлбөр хэрэгжсэнээр нөөц нэлээд өргөжсөн. Вальютын ханшны хувьд форворд хэлцэл хийчихсэн. Тэгэхээр 180 хоногтоо хэлбэлзэхэд асуудалгүй. Тэгэхээр бид зах зээлийнх нь жамаар нь тавиад явуулж болно. Гэтэл нефть шатахуун гэдэг маань улс орны суурь бүтээгдэхүүн болж хувираад байдаг бүх зүйлийн үнэнд нөлөөлдөг учир улс орон нэгэнт хяналтандаа байлгадаг.

Гадны улсуудад ч хяналтандаа байлгадаг. Одоогоор ОХУ-д Роснефть компани яг энэ жижиглэнгийн үнийг хянах үүрэг даалгаврыг гүйцэтгээд ажилладаг. Петро Чайна компани мөн л хойд хэсэгтээ үнийг тогтворжуулах нөхцөл байдалтай ажиллаж байдаг.

-Манайд жижиглэнгийн үнийн асуудал хэр байна?
-Бид өнөөдрийн байдлаар 97 центээс доллар орчимоор бинзенээ авч байна. Энэ маань маш хямдхан гэсэн үг. Бидний хувьд дундаж орлого маань ямар билээ, цалин мөнгө юу билээ гэдэг үүднээс энэ хэлбэлзлээс хамгаалж үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тогтвортой байна гэдэг хөдлөхгүй гэсэн үг биш. Хөдлөнө гэхдээ бага багаар буухдаа бууна, өсөхдөө өсөх зарчмаар явна.

-Тэгэхлээр бинзений үнэ жижиглэнгээсээ бөөнийх нь үнэ илүү үнэтэй байна гэдэг асуудал бас яригдсан?

-Одоохондоо тийм нөхцөл байдал ажиглагдаж байна. Учир нь форворд хэлцэл маань зөвхөн жижиглэнгийн худалдаанд зориулагдсан хэлцэл байгаа. Зээлийн эх үүсвэр ч гэсэн зөвхөн жижиглэнд зориулсан нөхцөл байдалтай байна. Бөөний худалдаан дээр холбогдох онцгой албан татваруудыг аваад үүний дараагаар борлуулалтаа хийж байгаа учраас бөөний худалдааны үнэ жижиглэнгийн үнээс өндөр гарсан эрүүл биш нөхцөл байдал үүсээд байна. Энэ маань цаашдаа илааршаад явна.

-“Жаст”-ын асуудлыг Монгол банк эргүүлэн хөрөнгийг нь татна. Яг шатахуундаа хөнгөлөлтийг зарцуулаагүй гэсэн асуудал гараад байна?

-“Жаст ”-ын хувьд өмнөх удирдлагууд нь нэг хэсгийг нь зориулалтын бусаар зарцуулсан юм билээ. Нийт 18 тэрбум төгрөгний зээлийн санхүүжилтийн эх үүсвэртэй явж байсан. Тэгээд 12 орчим тэрбумыг зориулалтын бус зүйлд зарцуулалт хийсэн юм билээ. Энэ дээр нь үндэслээд Монгол банкнаас эх үүсвэрийг гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр татаж авсан. Одоо шинэ удирдлага, менежменттэй болсон учир бид хөтөлбөртөө оруулаад явья гэсэн байр суурьтай байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.21.106.168)
    oroo daraachee
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.114.240)
    Ih hurliin gishuun odontuyagin nuhur
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • ЖАСТ ГЭЖ ОДОО БАЙХГҮЙ (183.81.169.22)
    МТ-Д АВЧ ӨГӨӨД 10 ХУВИЙГ НЬ ӨӨРТӨӨ АВАХ НЬ ТОДОРХОЙ
    2013 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.169.54.131)
    odoo ingeed ard tvmen uriig ni darna daa
    2013 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    harin thh
    2013 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    “Жаст ” өрөө дараагүй байж яаж зээл авах гэж байгаан
    2013 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК