
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Барс-2 захын баруун талд үерийн усны шуудуунд согтуу хүн унаад шаварт шигдсэн байна гэсэн дуудлагаар нийслэлийн аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 35 настай эрэгтэй гүүрнээс унаж шаварт шигдсэн байсныг гаргаж дүүргийн цагдаад хүлээлгэн өгсөн байна. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гар хөлөө хөлдөөх, улмаар гол усанд унаж амиа алдах тохиолдол их байгааг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/