
Хоёр улсын хоорондох ялтан солилцох гэрээний дагуу эх орондоо ирж, ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан эгч дүү болох Б.Норжмаа, Б.Цэвэлмаа нарын нэг нь биеийн байдлынхаа улмаас амиа алджээ. Тодруулбал, эгч Б.Норжмаа нь БНХАУ-ын шоронд ял эдэлж байхдаа биеийн байдал нь тааруу, гуурсаар хооллож байсан юм байна. Хэдийгээр нутагтаа ирж, эмэгтэйчүүдийн хориход эмчийн хяналтад орон ялаа эдэлж байсан ч ийнхүү өвчний улмаас нас баржээ. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонсож байсан ч тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж тус улсын хууль хяналтын байгууллагад хүсэлт гаргаснаар тэднийг эх оронд нь авчирч байсан аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)