Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хоёр сар хоригдоод гарч ирэхэд эхнэр маань өнгөрчихсөн байсан”

2013-11-08
0
ЖИРГЭХ

Энэ удаагийн ярилцлагын маань зочноор архинд донтсон, тэнэмэл иргэний амьдралаасаа олон арван жилийн дараа салж буй иргэн Н.Эрдэнэ уригдлаа.

7e7a62435d9d34ebbig    Энэ удаагийн ярилцлагын маань зочноор архинд донтсон, тэнэмэл иргэний амьдралаасаа олон арван жилийн дараа салж буй иргэн Н.Эрдэнэ уригдлаа.

-Нас хэдтэй вэ. Хэдэн наснаасаа архитай нөхөрлөв?
-Энэ жил 57 нас хүрч байна. Худалч хүнд зургадугаар ангиасаа архитай танилцсан даа. Гэхдээ ямар тэр үед архи тэр бүр олдох юм биш. Эсгэсэн "барашик", айраг уугаад л явж байдаг байлаа.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын бага. Дээрээ таван эгчтэй. Ээж, аав маань өөд болсон.  Уг нь нэг ах байсан юм гэсэн. Ах маань гурван настайдаа өнгөрчихсөн юм билээ. Ер нь 100 хүн архинд орсон байлаа гэхэд 40-50 нь айлын бага, ганц, эрх дураараа өссөн хүмүүс байдаг юм шиг санагддаг.

-Эгч нар чинь холбоотой байдаг уу?
-Ганц эрэгтэй гэж очиж архины мөнгө гэж авсаар байгаад их ч зовоосон доо. Дандаа эгч нарынхаараа хонож, өнжиж байлаа. Заримдаа нөхөртэй нь таарахгүй муудалцах үе ч байсан. Бүр хүүхдүүдийнхээр нь хоноглоод явж ч байв. Хүйтэн үед нь айлуудаар байгаад л хавар болохоор гараад явчихдаг байсан.

-Таныг энэ төвд ирээд нийгэмшиж, архинаасаа гарсан гэдгийг мэдэж байгаа юу?
-Мэдэхгүй байгаа. Одоохондоо хэлэлгүй байж байгаад цагаан сараар ч юм уу эсвэл жилийн дараа сайхан болоод очно.

-Гэр бүл, үр хүүхэдтэй юу?
-27, 29 настай хоёр сайхан хүү бий. Нэг нь Германд, нөгөө нь Японд ажиллаж амьдардаг. Эхнэр маань намайг хоёр сар хоригдоод гарч ирэхэд нас барчихсан байсан. Элэгний хорт хавдраар өнгөрсөн. Би ханьдаа л маш их баярлаж явдаг. Намайг олон жил архи уугаад явж байхад нэг ч удаа цаашаа гэж түлхэж байгаагүй. Хоёр хүүхэдтэйгээ хоригдож гарч ирснийхээ дараа уулзсан. Хоёулаа тэвэрч авч уйлаад л явсан. Уг нь Германд байдаг нь намайг авч явна гэсэн. Би үхсэн ч Монголдоо үхнэ гээд яваагүй. Аавдаа санаа зовох зүйлгүй гээд явуулсан.

-Тийм сайхан гэр бүл, ханьтай байсан байж яагаад гэрээсээ явсан бэ?
-Үргэлж гэрийнхнийхээ дэргэд архи , дарс ууж зовоогоод яахав гэж бодоод эхнэртээ хэлээд гэрээсээ явж байсан. Тухайн үед хоёр машин, хоёр өрөө байртай байсан. Бүгдийг нь эхнэр, хоёр хүүхдэдээ үлдээгээд өмсөж байсан хувцастайгаа, дансанд байсан 2.3 сая төгрөгөө аваад л гарсан. Тэр үед хоёр хүү маань дээд сургуульд арай ороогүй байсан. Түүнээс хойш миний хань араас хоёр жил гаруй гүйж, гэртээ харихыг гуйж байсан даа. Хүний хань гэдэг үнэхээр сайхан юм билээ. Даанч би омголон байж дээ.

-Та хоёр сар хоригдож байсан гэлээ. Ямар хэргээр хоригдов?

-Зодоон хийгээд  хамт архи ууж байсан хүнээ  тав хутгалсан. Азаар өвөл байсан болохоор хоёр нь орж, гурван нь ороогүй байсан. Энэ асуудлаасаа болж хоёр сар хоригдсон. Гэхдээ би өөрөө хэргээ хүлээж очиж байсан.

-Хоёр сар л хоригдсон гэж үү?

-Тухайн хутгалуулсан хүн маань хөнгөн гэмтсэн байсан. Ар гэрийнх нь зүгээс 1.5 сая төгрөг нэхсэн. Улмаар би эгч нараасаа 500 мянгыг нь авч өөрийнхөө грүппийн мөнгөтэй нийлүүлж өгсөн.Би 2009 онд аваарт орж грүппэд орсон. Ингээд энэ асуудлаа зохицуулаад буцаж “Эрчүүд, эрүүл гэр бүл төв”-д ирсэн.

-Тэгэхээр та түүнээс өмнө энэ төвд байсан гэсэн үг үү?

-Хэргээ үйлдчихээд зугтаж энэ төвд ирээд гурван сар байсан. Ингээд би гэм нүгэл үйлдсэн гэдгээ ухаарч өөрөө хэргээ хүлээхээр явсан. Улмаар хоёр сар хоригдоод гарч ирээд буцаж энд ирсэн.

-Хэргээ өөрөө хүлээгээд хариуцлагаа үүрчихсэн болохоор одоо сэтгэл чинь арай л уужирч байна уу?

-Анх ирээд гурван сар болохдоо байнгын шаналж байсан. Ийм сайхан амгалан тайван газар ирсэн байсан ч намайг цагдаа нар хайж байгаа гэж бодохоор л хэцүү байсан. Харин одоо бол бүх асуудлаа шийдсэн болохоор сэтгэл санаа ч тайван байна. 

-Та аль сургуулийг төгсөж байв?
-Цэргийн сургууль төгссөн. Офицер байсан. Ахмад цолтойдоо халагдсан. Мөн Эрхүүд хоёр жил сурч байсан. Тухайн үед боловсрол, мэдлэгтэй хүмүүс хаана ч хоолоо олж идэхээр л байсан. Ингээд Зүүнбаянд офицер хийж байгаад халагдсан. Уг нь дэд хурандаа ч болов авчих боломж их байсан. Даанч архинаас болж хоёр ч удаа зөрчил гаргасан. Одоо манай үеийнхэн хурандаа, генерал болчихсон явж байна.

-Ажлаасаа халагдаад юу хийж байв?
-1991 онд халагдаад 2004 оноос  наймаанд явдаг байлаа.  Мөнгө ч сайн олно. Бээжин орж бараагаа зөөчихөөд л гэртээ оролгүй үргэлжлүүлээд наргиж цэнгээд явчихдаг байсан. Намайг мөнгөтэй байхад надад олон сайхан найзууд байлаа.  Тэд манайд байнга ирж хөцөр тоглож, архи пиво ууна. Тэгэхэд би том өрөөнийхөө орон доор найзууддаа зориулаад авдар архи хадгалчихдаг байсан. Харин  ядуу найзууддаа очоод архины мөнгө өгдөг байсан. Тухайн үед би найзуудаа хорлож л байсан байгаа юм.

-Ер нь архи гэдэг зүйл боловсрол мэдлэг, баян ядуу хамаарахгүй сүйрүүлдэг зүйл юм аа даа. Та санал нийлж байна уу?
-Архинд орсон гудамжны бүх хүмүүстэй уулзаад үзэхэд дээд боловсролтой хүмүүс бараг 100-ны 80 хувь байгаа шүү.  Бүр хоёр дээд сургууль төгссөн хүн миний мэдэх маш олон байна. Манай төвд л гэхэд дээд боловсролтой, мэргэжил мэдлэгтэй хүн олон.

-Архи уухгүйгээр та яг хэд хонож чаддаг байв?
-Долоо хоног эсвэл сар болж чадна. Гэвч хүмүүсийн уруу татлагаар ууж л таардаг байсан. Офицер байхад ч их уудаг байлаа. Найз нөхөдтэйгээ нийлж л уусаар байгаад өөрийгөө татаж чадахгүй архинд орсон.

-Ер нь архинд орсон хүн би архичин биш гэж бодож явсаар л буруутдаг юм шиг санаддаг?
-Яг үнэн.  Тэд би архичин биш л гэж бодож явдаг. Би ч өчигдрийг хүртэл би архичин биш л гэж явсан. Гэтэл өнөөдөр би архиар амьдралаа, эхнэр, хүүхдээ сольчихсон сууж байна. Бас ах дүү хамаатан саднаа солилоо. Архи бол намайг хараад инээдэг байсан биз. Чи хамаг сайхан амьдралаа надаар сольсон. Уугаад бай, уугаад бай гэдэг байсан байлгүй.

-Та архины ямар нэг эмчилгээ хийлгэж байсан уу?
-Ямарч эмчилгээ хийлгэж байгаагүй. Ээж маань хэлж байсан л даа. “Миний хүү хаашдаа архи уудаг юм чинь архины эмчилгээнд л битгий яваарай. Тэгвэл бүр мууддаг” гэж хэлж байсан. Гэтэл би энэ үгийг нь марталгүй, амьдралдаа хэрэгжүүлж чадсан байж “миний хүү архинаас одоо холдвол  яасан юм бэ” гэдэг үгийг нь хэрэгжүүлж чадаагүй.

-Тэгээд бүр тэнэмэл иргэний замаар яваад л гудамжинд хонож өнжиж байв уу?
-Байнга орцонд хононо. Тэгэхдээ цэвэрхэн цаас оруулж дэвсээд тэрэн дээрээ унтчихаад гардаг байсан. Гудамжинд ерөөсөө хонодоггүй. Бас болоогүй их цэвэрхэн хувцасладаг. Архиныхаа мөнгөнөөс илүүвчлээд “Нарантуул”-аас хямдхан дотуур өмд, цамц, оймс аваад солиод өмсчихдөг байлаа. Бөөстөх бүү хэл хуурстай ч явж үзээгүй.  Гэвч өөрийгөө цэвэрхэн хувцастай явдаг гэж бодож байсан ч энэ газар ирээд маш их ичсэн. Архичин хүн өөрийгөө архичин биш гэж хэлдэг шигээ цэвэрхэн хувцастай явж байна л гэж ойлгодог.

-Одоо бол архи гэдэг зүйлийг жигшиж байгаа биз дээ?
-Ухамсартай л хүн юм чинь бүгдийг ойлгож байгаа. Архийг миний амруу ямар хүн цутгах юм биш. Лангуун дээр байгаа архи миний амруу өөрөө орчихгүй шүү дээ. Би өөрөө л ууж ийм байдалд хүрсэн. Халаасандаа байгаа хэдэн төгрөгөөрөө шараа тайлна гэж архи авч уусаар байсан. Архины мөнгөгүй боллоо гэхэд найз нөхдөө шаналгана. Гэрийнх нь хаалгыг цохино. Хаалгаа онгойлгож намайг харчихаад хаачихна. Гэсэн ч нүдээд зогсоод байна. Эцэст нь өнөөх  маань хэдэн цаас өгч байж сална. Ингэж л амьдардаг байлаа. Одоо би архи, тамхи аль альнаас нь гарсан.

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (103.23.51.6)
    Айл бүрт л архичин гэдэг үг сүүлийн үед биелэлээ олоод байна. Тэр дундаа тэр айлын аав нь хүү нь ах нь архинд орох нь их. Ингээд л айл гэр доройтож хүүхдүүд өнжирч хайрын сайхан хүн хүнээ байдаг. Олон арван жилийг зөвхөн архи уухын төлөө өнгөрөөдөг. Харин бүхнээ алдсан ч үлдсэн амьдралаа хүн шиг амьдрахаар хичээж буй эдгээр хүмүүст баяр хүргье
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    ymarch hetshuu yumdee ydah egneriigee ongorohoos omno ingej uhaarahgui dee
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    vneheer tiim shvv
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    ystoi zow zuil bichsen bna setgvvlchid amjillt hvsey good like
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.54.131)
    Үнэхээр чин сэтгэлээсээ амжилт хүсье. Энэ газарт ч гэсэн төрийн зүгээс тусалж ядаж байртай болгож өгөөсэй. Ийм хэцүү ажил хийж байгаа тус төрийн бус байгууллагын удирдлагуудад ч баяр хүргье
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.170.67.19)
    Hetsvv zvild bvdersen ch bosood yvah chadaltai baina gedeg mash aguu chanar. Tand bolon tanai ger bvld az jargal hvsie
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Золя (202.170.69.66)
    Архи л хүний амьдралыг ***** юм даа. Дандаа л архинаас болж үхсэн хатсан юм бичдэг байхад архинаас гарч байгаа гэгээлэг нэгний тухай бичсэнд баярлалаа. Архи амьдралыг "ууна" шүү дээ. Архинаас "хол" байхыг л эрхэмлэцгээе.
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    ene hun uuruu humuusiin setgegdluudiig unshij uram zorig avaasai
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.101)
    ene niitleleee unshaasaai
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    bas ih shan amidraltai bj teriigee suuld n iim hugshin bolchood uhaarach bdg n haramsaltai yumaaa
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    yostoi sn medeee boljeee ene hun ingej yariltslaga uguud yavj bhiig bodvol arhinaaas garch bgaa n ilt bna
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (202.179.26.103)
    arhinaas bolj hichneen huuhed unchirch arhinaas bolj hichneen emegtei belewserch bga bol arhinaas hol bgara-i zaluusaaa
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.4.92)
    amjilt olon hun arih gegch chimeegui aluurchinaas holuur ywaasai urgeljiluulen olon zuilsiin talaar bicheerei
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.4.92)
    gehdee odoo zowiin zamaar dahin aldalgui alhah heregtei shuu
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.4.92)
    sain bna shdee joohon ert uhaarsan bol nandin hani chin odoo hurtel amid bh ch bsan yum biluu haramsaltai l yum
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (202.170.68.233)
    sain baina tand amjilt husey,
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.11.195.33)
    aldsn ch bosoh chadaltai yvj bgd chin bayar hurgie odo 2 huudee agch narta sain aav duu n bain gdgt chin ergelzehgi bn shuu URAGSHAA ULAM HUCHTEI ZORIGTOI TEMULEREI!!!!
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    5 цаг 32 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    6 цаг 59 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    7 цаг 29 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    7 цаг 46 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    7 цаг 48 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    7 цаг 54 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    8 цаг 11 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    8 цаг 54 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    9 цаг 0 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    9 цаг 36 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    9 цаг 59 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    10 цаг 43 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    12 цаг 0 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    12 цаг 14 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    12 цаг 43 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 47 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    13 цаг 2 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    13 цаг 12 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    13 цаг 25 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    13 цаг 49 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК