Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Траншейд хонохоор цаасан хайрцаг шатааж дээрээс хаяж, орцонд хонохоор зоддог байлаа”

2013-11-10
0
ЖИРГЭХ
Тэнэмэл хүний амьдралаар амьдраад таван жил болж, хоёр хүүхдээ өнчрүүлж, эхнэрээ хаяж одсон. Траншей, гудамж, орц гээд хаа таарсанаа хоноглож, хог шороотой, хаягдал гээд л юу таарсанаа иддэг байсан.
 DSC_0635   Тэнэмэл хүний амьдралаар амьдраад таван жил болж, хоёр хүүхдээ өнчрүүлж, эхнэрээ хаяж одсон. Траншей, гудамж, орц гээд хаа таарсанаа хоноглож, хог шороотой, хаягдал гээд л юу таарсанаа иддэг байсан. Хаа явсан газраа хүнд зодуулж, өөртэйгээ таарсан нэгнээ зодож, хамаг л муу муухайг үйлдэж явахдаа тэрбээр энэ амьдралаас хэзээ ч гарч чадахгүй нь гэж бодож байжээ.  Харин одоо тэрбээр архийг жигшиж, өөр хүн болохоор сэтгэл шулууджээ. Хоёр хүүхдийнх нь эх, хайртай хань нь ч уучилж хамтдаа тэмцэхээр түүн дээр иржээ.  Энэ удаагийн ярилцлагынхаа зочноор “архийг дайснаа болгосон” Г.Тэрбишийг урилаа.

-Таван жилийг архитай нөхөрлөж өнгөрөөхдөө хэр их зүйлийг алдсан байна. Эргээд харахад?

-Хүний итгэл, сэтгэл бол хамгаас чухал. Тэгвэл би энэ олон жил архи ууж явахдаа хайртай бүхнийхээ итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг хөргөсөн. Их ч зүйл алдсан. Ах нь хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байлаа. Тэднийгээ олон ч жил зовоож, эцэст нь надаас холдоход хүртэл хүргэсэн дээ.

DSC_0637-Танай хоёр хүүхэд, эхнэр одоо хаана байдаг вэ?
-Хоёр хүүхэд Төваймагт хадмынд байдаг.  10, 12 настай охин, хүү хоёр бий. Харин эхнэр маань намайг уучилж эргэж ирсэн. Бид хоёр таван жилийн өмнө салсан байсан. Харин намайг архинаас гараад засарч, өөрчлөгдөхөөр энэ байгууллагад ирсэн гэдгийг эхнэр маань мэдээд хамтдаа тэмцэхээр ирсэн. Тэр маань үнэхээр намайг өөрчлөгдөнө гэж итгэж байгаа. Эхнэрийн маань хувьд  архи уудаггүй. Ажил хөдөлмөрт няхруун их сайн хүн бий. Энэ олон жилийг тэсвэр тэвчээртэйгээр хүлээж байгаад  уучлаад ирсэнд нь маш их баяртай байдаг.

-Эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байв. Ханилаад удаж байгаа юм байна шүү дээ?

-Эхнэртэйгээ ханилаад 13 жил болжээ. 2000 онд танилцаж байсан. Тухайн үед би хувиараа ажил эрхэлдэг. Эхнэр маань Анагаах ухааны дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байлаа.

-Хувиараа ямар ажил хийдэг байв?

-Бүр залуудаа хятад, манжуураар явж наймаа хийдэг байсан. Овоо ч мөнгө олдог байлаа. Дараа нь 2000 оны үеэс “Нарантуул” зах дээр гутлын жижигхэн ТҮЦ ажлуулдаг байлаа.  Тэр үед эхнэр зуны амралтаараа “Нарантуул” захын цайны газарт цагийн ажил хийдэг байсан. Ингээд л бид хоёр танилцаж, төд удахгүй хүүхэдтэй болсон.  Хоёрдугаар курстаа эхнэр маань жирэмсэн болоод сургуулиасаа гарчихсан. Ер нь энэ хүний амьдралыг ах нь их л алдуулсан даа. Одоо бол мэргэжилгүй ч “Суман гүн” нарийн боовны цехед ажилладаг.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Ээж аав нь байдаг уу?

-Ээж маань 1999 онд нас барсан, аав байгаа.  Бид 12-уулаа. Одоо ес нь байгаа. Би багаасаа эмээ өвөөтэйгээ өссөн. Их ч эрх хүү байлаа.

DSC_0632-Таныг энэ байгууллагад ирээд ажил төрөлтэй хүртэл болсон гэж сонслоо?

-Олон түмэн биднийг  хаячихгүй нийгэмшүүлээд, сайхан амьдруулая гэж хичээж байхад бид ч хайрыг нь даахаар явна. Энэ байгууллагад ирээд ажилд орлоо. “OCD” хамгаалалтын байгууллагад ажиллаж байна. Ороод удаагүй болохоор их л сандарч, будилдаг. Сүүлийн таван жил хүмүүстэй харьцаагүй, цөөн хэдэн хүрээлэлтэйгээ харьцаж байсан болохоор их л тулгамддаг юм байна. 
 
-Ер нь хүмүүсийн архинд орсон түүх өөр өөр байдаг ч нэг л нүхэнд унасан байдаг. Таны хувьд архинд яг яаж яваад орчив?
-Хүн ажил төрөлтэй сайхан явахад найз нөхдийн хүрээлэл өргөн байдаг юм билээ. Би “Нарантуул” дээр гутал засдаг байж байгаад сүүлдээ 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ойролцоо өөрийн гэсэн ТҮЦ-тэй болж, худалдаж авсан. Ингээд байж байтал 2006 онд зам дагуух ТҮЦ-нүүдийг хураах тушаал гарч ТҮЦ-ээ хураалгасан. Ингээд сэтгэл санаагаар унаад л бага багаар уугаад эхэлсэн. Уг нь гутал засаж овоо хэдэн цаас олж хажуугийнхаа банкинд хүртэл ороод дансруугаа өдрийн орлогоо хийчихдэг байлаа. Тэгээд үдээс хойш хийсэн ашгаараа гэртээ хоол хүнс авч ордог байсан. Ингээд ажлын байр болох ТҮЦ-ээс хураалгачихаад  архинд ер нь ширүүн орсон доо.  Хүн гэдэг их муухай юм билээ. Намайг гутал засаад л тухайн үедээ овоо хэдэн төгрөг олдог байхад найз нөхөд их л байлаа. Хамт архи уух үедээ ууж, эхнэр хүүхдийнхээ гутлыг засуулах үедээ засуулаад явж байсан. Гэвч намайг архинд ороод эхэлсэнээс хойш нэг ч найз үлдээгүй гэхэд болно. Тухайн үед сайхан найз явсан хүмүүс хүртэл  нүүрээ буруулж, хажуугаар яг л танихгүй юм шиг өнгөрдөг болсон. Хүний тар гэдэг зовж, буруутаж явахад л танигддаг.

-Танайх хаана амьдардаг байв?

-Толгойтод хашаа гэрт амьдардаг байсан. Ингээд архинд орж эхлээд  гэрээ зарж айлын түрээсний хашаа байшинд орсон. Энэ үед би эхнэртээ хэлж “ер нь би та нарыг ингэж зовоож амьдраад яахав. Миний хөгшин хоёр хүүхдээ аваад Төваймаг руу аавынхруугаа яв гэсэн”. Тэгээд л ёстой гудамжинд гарсан даа.

-Архи уугаад л хамаг бүхнээ алдаад явж байхад юу эсийг үзхэв дээ?
-Их ч зүйл үзнэ шүү дээ. Траншейнд унтаж, орц хонгилд хононо. Залуучууд согтуу хөлчүү орцонд орж ирж зодно. Траншэйнд унтаж байх алах зорилгоор дээрээс цаасан хайрцаг шатаад хаячихна. Бас траншейнд согтуу ороод унтахад халуун пааранд нь хөл гар түлэгдчихсэн байх жишээний.

-Архины мөнгөө, идэж уух зүйлтэйгээ олохын тулд юу хийдэг байв?

-Ах нь ажил төрөлтэй явж байхдаа нутгийн нэг найзыгаа шил, лааз түүгээд явж байхтай таарч байсан юм. Тухайн үед тэр найзыгаа нутгийнхаа нэрийг гаргаж ингэж амьдраад байхдаа яахав дээ. Барилга дээр ч болов ажил хийгээд явж болохгүй байна уу гэж загнаж байсан. Би л яаж зовж явсан ч ингэж шил лааз түүхгүй гэж бодож явсан. Гэхдээ хүн бусад хүнийг басаж, доромжилж болдоггүй юм билээ. Архи уугаад явж байхдаа би шил, лааз түүдэг хүнээс хэр мөнгө олдогийг нь асууж байлаа. Өнөөх хүн маань ч гайгүй хэдэн төгрөг олчихно дагаад яв гэж хэлээд намайг авч явсан. Эхний удаад ч хүн амьтнаас нэрэлхээд шуудай үүрч шил, лааз түүхгүй холоос хараад л явдаг байлаа. Сүүлдээ бол тоохоо больж өнөөх хогийг түүж эхэлсэн.

-Шил, лааз түүхээр хэчнээн төгрөг олдог юм байна?
-Өө идэх хоолныхоо бага зэрэг хүнсийг аваад, үлдсэн нь архинд л явдаг байлаа. Хоолоо бол хаа сайгүй л хийж иднэ. Траншейнд хийнэ. Гадаа гудамжинд гурван чулуу, тоосго тавиад л хоол хийж иднэ. Хааяа ганц бэлэн гоймон авч идээд  л архиа уугаад явж байдаг байлаа.

-Одоо бол та архийг жигшиж байгаа биз дээ?
-Архийг жигшилгүй яахав. Гэхдээ архинд буруу өгнө гэдэг утгагүй. Би өөрөө л буруутай. Архинд амьдралаа мэдүүлж байгаа тэр хүмүүс бүгд өөрсдөө л буруутай шүү дээ.

Д.Ундрах /24tsag.mn/
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.21.106.102)
    үнэхээр ёстой л хөндөж чаддагүй зүйлийг хөндөж байгаа танайд баяр хүргье. Бас эдгээр хүмүүст ч амжилт хүсье
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.169)
    shan yriltslagaa boljee tanai saitad amjilt husey
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (37.220.130.61)
    Busdad ulger jishee bolj yabaarai.
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • baagii (122.254.127.66)
    Amjilt husey ahaa dahij ehner huuhdee bitgii zovoogooroi
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • tk1 (202.21.112.2)
    amjilt husie eleg buten saihan amidraarai ehner tani hobor erdene bna shuu hairlaj yabaarai
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.169.54.207)
    Amjilt husey ahaa dahij ehner huuhdee bitgii zovoogooroi
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za uudrug ybaarai daa
    2013 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (202.55.191.35)
    tanai ger buld sain saihniig hvsie hvn setgeliin amitan shv de hvn ymar zviliig dawan garch chaddag
    2013 оны 11 сарын 10 | Хариулах
  • ASD (202.179.7.6)
    Axij btgii buru zamaar orooroi. Ger bvld chni az jargal sain saixniig husey.
    2013 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    Ymarch bsan ahij buruutahgui zov amidraasai daa
    2013 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 41 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 6 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 29 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 56 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 10 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 50 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК