зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Насанбаяр: МУИС-ийг өөрчлөх нь яамны бодлого байсан

2013-11-14
0
ЖИРГЭХ
МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж томоохон бүтцийн өөрчлөлтийг хийсэн. Тодруулбал, салбар сургуулиудаа татан буулгаж, оронд нь дөрвөн том сургууль байгуулах талаар хэлэлцсэн юм. Үүнийг тус сургуулийн багш, оюутнууд эсэргүүцэж байгаа.
    IMG_6010МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж томоохон бүтцийн өөрчлөлтийг хийсэн. Тодруулбал, салбар сургуулиудаа татан буулгаж, оронд нь дөрвөн том сургууль байгуулах талаар хэлэлцсэн юм. Үүнийг тус сургуулийн багш, оюутнууд эсэргүүцэж байгаа. Үүсээд буй уг асуудлаас болж МУИС-д ойрд бужигнаан болж байгаа гэж хэлж болно. Харин өнөөдрийг хүртэл энэ асуудлаар БШУЯ-аас байр сууриа илэрхийлээгүй байсан. Тэгвэл бид БШУЯ-ны “Стратеги бодлого төлөвлөлтийн газар”-ын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.

-  МУИС-ийн удирдлагууд сургуульдаа бүтцийн өөрчлөлт хийж салбар сургуулиудаа нэгтгэж, нэгдсэн захиргаатай болгох шийдвэрийг гаргасан. Энэ асуудалд яамнаас ямар байр суурьтай байгаа вэ?


-    Шинэчлэлийн Засгийн газар гараад дээд болон ерөнхий боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр өнөөдрийг хүртэл явж ирсэн ололт амжилт дээрээ суурилаад цаашид дээрх салбаруудаа яаж олон улсын стандартад хүргэж хөгжүүлэх вэ гэдгийг судалж үзсэн.  Дэлхийн жишигт хүргэсэн боловсролын системтэй болох нь энэ үеийн монгол үндэстний нийтлэг эрх ашгийн үүднээс авч үзэх чухал асуудал юм. Энэ утгаараа бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд ШУТИС, МУИС, ХААИС гэх мэт төрийн өмчийн болон бусад сургуулиудыг судалж  үзсэн. Ингээд их сургууль гэдэг мөн чанарыг бий болгохын тулд одоогийн байдлыг гарцаагүй өөрчлөх хэрэгтэй гэж шийдсэн. Үүнийг бид бүхэн ч хүлээн зөвшөөрсөн сургуулийн захирлууд нь ч хүлээн зөвшөөрч байгаа.

-    Л.Гантөмөр сайдын байр суурь ч тантай адил байгаа биз дээ?

-    Өнгөрсөн хугацаанд МУИС-д  төсөл гаргаад судалгааны багийг ажиллуулсан.  МУИС бол Монгол улсын оюун санааны уул уурхай, үндэс суурь нь байх ёстой. Тэнд 15 салбар сургуулийн 86 тэнхимд бүх багш нар хуваагдсан байна. Тухайлбал сэтгүүлчийн ангид суралцаж байгаа оюутан нэг л тэнхимд харъяалагддаг.  Оюутанд тэр тэнхмийн багш л хичээлээ заана. Уг нь оюутан багшаа сонгож, илүү сайн хөтөлбөрийн хичээл судлах нь илүү ач холбогдолтой юм. Монголын түүхийн хичээлийг 4-5 багш өөр өөрийн өнцгөөр зааж болно. Тэр дундаас сонголтоо хийх нь оюутны эрх юм. Энэ шийдвэр бол оюутны эрх ашгийг хамгаалсан цаашдаа бүх салбарын хөгжлийн үндсийг сайжруулсан шийдэл. МУИС-ийн удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан. Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу одоо судалгаа явагдаж байгаа. Тэгэхээр үүнийг бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүү МУИС их сургуулийнхаа мөн чанар руу ойртож байгаа алхам гэж харах ёстой. Та бүхэн бодоод үз. Тус сургуулийн багш болон багшаас бусад ажилчдынх нь тоог харьцуулж үзвэл бусад хүнийх нь тоо илүү байгаа. Тэгэхээр 15 салбар сургууль, 15 захиралтай, 15 нарийн бичигтэй мөн адил сургалтын албатай. Мөн 15 сургууль тус бүрдээ үйлчилгээ хийдэг үйлчлэгч нар нь тус тусдаа байдаг. Бас 15  номын сантай. Үүнээс харахад оюутанд хүрэх үйлчилгээнд хүч алга.  Мөн аргацаасан, оюутны төлбөрийг аваад л байж байдаг хувийн сургууль шиг болчихсон харагдаж байгаа юм. Энэ бол маш том эмгэнэл юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Монгол улсын дээд боловсрол хөгжлийнхөө аль нэг үе шатад ийм болчихжээ. Харин одоо бид цааш алхах ёстой. Яамны бодлого ч ийм байгаа.  Өнгөрсөн жил бид төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулийн захирлуудыг цуглуулж уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Бүх сургуулиудад танилцуулсан. Энэ бол бидний хийх ёстой алхам. Их сургууль шиг оршъё,   цаашлаад үнэхээр чадвартай чадалтай судлаач, салбар бүрийн оюун санаа болсон хүнийг бэлтгэе гэж байгаа бол ингэхээс өөр арга байхгүй. Их сургууль гэдэг нэрээр цөөн хүн албан тушаалтай хэдхэн хүний ах дүү хамаатан садан ажилтай байх юм бол энд утга алга.

-    Гадны жишиг ямар байдаг юм бол.  Энэ талаар судалж үзсэн биз дээ?

-   Маш сайн судалж үзсэн. Гадны бүх томоохон их сургууль бүгд ийм жишгээр явдаг. Дэлхийн боловсролын жишиг гэж байдаг. 2011 оны Хятадын боловсролын хөтөлбөр, Америкийн хөтөлбөр, Солонгос, Япон Канад гэх мэт дээд боловсролдоо эргэлт хийсэн олон хөтөлбөрийг бид судалж үзсэн. Тиймээс МУИС-ийн салбар сургуулиуд дөрвөн чиглэл дор нэгдээд оюутнууд нь олон хичээлээс сонголтоо хийгээд сурвал дэлхийн жишигт л хүрнэ гэсэн үг.  Багш  хичээл заасан болж оюутан заалгасан болж хоёр талд бие биенээ хуурахаа болъё.

-    Таны хэлж буйгаар энэ бүтцийн өөрчлөлт биш юм байна. Тийм үү?

-    Энэ бол бүтцийн өөрлөлт гэхээсээ илүү их сургуулийн жишиг рүү ойртож байгаа алхам юм.

-    Яг энэ ажлын ард таныг байгаа гэсэн мэдээлэл байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-  Би БШУЯ-ны “Стратеги бодлого төлөвлөлтийн” дарга учраас дээд боловсролын бодлогыг нь гаргах гэж судалсан. Тийм учраас би бүх их, дээд сургуулиудад энэ талаар чиглэл өгч байгаа. Их, дээд сургуулиудын бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүс  өөрсдөө үүнийг дэмжиж байгаа. Энэ ажлын ард би байх, үгүй нь чухал биш. Энэ бол хийх ёстой ажил. Өнгөрсөн хавар сургуулийн захирлууд томилогдоогүй байсан учраас энэ ажил судалгааны түвшинд явж байсан. Өнгөрсөн зун захирлууд томилогдсон учраас би захирлуудтай уулзсан.  МУИС гэхэд л дотроо асар их мэргэжлийн давхцалтай. Энд математикийн багш бэлдэж байхад тэнд дахиад л физик математикийн хичээл заадаг.  Ер сургуулиудын нэрийг  харахад л энэ сургуулийн бүтэц ойлгогдоно. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд бүгд хэлний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. МУИС-д судалгаа хийгээд үзэхэд дөрвөн багшийн нэг нь хэлний багш байсан. Тэр хүмүүс зүгээр л хэл заагаад хэлтэй хүн бэлтгээд байгаа юм уу. МУИС бол нийгмийн шинжлэх ухааныг авч явах, Монгол улсын хөгжлийн гол институд бөгөөд бүх зүйлийн суурь нь байх ёстой газар шүү дээ. Тэгэхгүй бол Монгол улс цаашид эдийн засгийн бодлогоо яаж тодорхойлох вэ. Нийгмийн шинжлэх ухааны бодлогыг яаж тодорхойлох юм. Судалгаагүйгээр хэл мэддэг хүн гарч ирээд нэмэргүй шүү дээ. Тэгэхээр МУИС бүх нийгмийн шинжлэх ухааны суурь судалгааг хийдэг байх хэрэгтэй Тэгээд тухайн судалгааныхаа үндсэн дээр өөрсдөө тасралтгүй чадваржиж, бэхжиж явдаг байх хэрэгтэй. Багш судалгаа ч хийх боломжгүй. Өдөржин лекц  уншсаар байгаад таарч байна. Тэр хүн доктор болсон ч баклаврын лекц уншсаар байгаад цаг нь дуусч байна. Тэгэхээр багш, оюутаны аль нь ч хөгжихгүй байгаа юм. Одоогийн өөрчлөлт бол олон улсын жишиг хандлага. Энэ ажилд багш нар нь өөрсдөө эрүүл ухаанаар хандахгүй бол болохгүй. Манай их сургуульд олон эрдэмтэй, чадалтай багш нар байгаа. Нийт доктор, профессоруудыг аваад үзэхэд 50 хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн байдаг. Тэд бол их сургууль  ямар байдгийг мэднэ. Тийм учраас манай багш нар ойлгох байх. Магадгүй өөрчлөлтөнд дургүй, өрсөлдөөнд ялагдчих болов уу гэсэн айдастай байгаа хүмүүс байгаа байх. Ямар нэгэн ажил заавал эсэргүүцэлтэй тулгардаг. Ардчилсан нийгэм учраас бүх хүнд 100 хувь таалагдахгүй. Гэхдээ бид нийтийн эрх ашгаа дагаад боловсон хүчнээ бодоод ганц үндэсний их сургуулиа их сургууль шиг болгох нь чухал шүү дээ. 

-    Бусад сургуулиуд ч гэсэн энэ жишгээр үйл ажиллагаагаа явуулах уу? 

-    ШУТИС-д судалгаа хийгдэж байгаа. ХААИС-д мөн адил. ХААИС-д хамгийн олон эдийн засгийн сургалтын хөтөлбөрүүд байгаа. Хөдөө аж ахуйн эдийн засаг, соёл урлагийн эдийн засаг гэсэн мэргэжлээр бэлдэж байна шүү дээ. Тэгэхээр эдийн засаг чинь эдийн засаг шүү дээ. Харин тэр соёл урлаг ч юм уу, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа хийгээд мастер хамгаалж болно. Илүү гүнзгийрүүлж сураад доктор болж болно. Доктор болоод нийгэмд үр ашгаа өгөхөөр бүтээл хийвэл илүү дүнтэй шүү дээ. Өнөөдөр дөрвөн хүнтэй тэнхим манай сургуулиудад байна. Тухайн тэнхмийн эрхлэгч нь өөрийнхөө гурван шавийг ажилд авсан байна. Шавь нар нь хичээлээ сайн зааж чадахгүйгээс болж өөрөө долоон төрлийн хичээлийг ганцаараа заагаад явж байгаа жишээ байна. Оюутнууд нь ганцхан хүнээр хичээл заалгаад явж буй нь хэр бодит байдалд таарах вэ? Бид өнгөрсөн жил үнэхээр сайн бодит байдлаа харсан. Тийм учраас эрдэмтэд маань ойлгох ёстой. Харилцан зөвшилцөх ёстой. Үүнээс гарах боломж давуу тал, эрсдэл юу байх вэ гэдгийг бүх талаас нь судалж байгаа. Тиймээс энэ ажлыг хийхгүйгээр цаашид Монгол улсын хөгжлийн тухай ярих боломжгүй. Боловсрол бол нийгмийн бүх салбарын хөгжлийн суурь нь.

-    Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байгаа оюутаныг бизнесийн сургуулийн дипломтой төгсгөх гээд байгаа. Үүнд ямар зохицуулалт хийх юм?


-    Диплом бол боловсрол биш. Монголоор дүүрэн дипломтой хүмүүс байна. Одоо суралцаж байгаа оюутнууд олон улсын харилцааны мэргэжлээр суралцахаар элссэн учир энэ дипломтойгоо л төгсөнө. Энэ өөрчлөлт ирэх жилийн нэгдүгээр курсээс эхлэх юм. Элсэлт авсан мэргэжлээр нь төгсөгнө. Одоо МУИС-д томилогдсон ажлын хэсэг маань бүх багш, оюутантай уулзаж сайн ойлгуулах хэрэгтэй. Яагаад их сургууль болгох гээд байгааг хэлэх хэрэгтэй. Удирдах зөвлөлийн хуралд суусан оюутан “Намайг нэгдүгээр курст ороход ийм байхгүй яааваа” гэж хэлсэн. Учрыг нь ойлгосон оюутан тэгэж хэлж байна. Харин бусад оюутнууд нь цуурхал сонсоод шуугиад байна. Манай багш нар асуудлыг судалж үзээд хаанаас юу эхэлж ямар болсон бэ гэдэг мэдээллийг авсны дараа  мэдэгдэл хийх хэрэгтэй. Удирдах зөвлөл хуралдах гэж байхад хэдэн багш нар бичиг бариад сууж байгаа юм. Би түүнийг хараад сэтгэл эмзэглэсэн. Үнэхээр судлаач, магистр, доктор, багш хүн бол хэн нь юу ярьсан бэ гэдгийг албан ёсоор нягталж үзэх чадвартай байх ёстой. Энэ бол өнөөдөр хийх гэж буй ажил биш шүү дээ. Энэ судалгааны үедээ явж байгаа. Түүнийг ч ойлгохгүй өнөөдөр энд байгаа хүнийг тэнд аваачаад хаячиж байгаа юм шиг бодолтой байж болохгүй. Таван жил тутамд салбар сургуулийн захирлыг сонгох сонгууль болдог. Энэ нь өөрөө дээд боловсролын болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн. Сонгууль болдог учраас сонгууль болох жилдээ тэнхмийнхээ багш нарыг илүү гадна, дотны улс руу явуулдаг. Ингээд сургуулийг хувийн компани шиг болгосон байна. 

-   Багш, ажилтнууд эндээс хохирч үлдэх үү?. Та бүхэн эрсдлээ бодсон гэсэн. Жишээ нь эрсдэл гарвал ямар арга хэмжээ авах юм бэ? 

-    Сургуулийг томосговол арын хаалгаар ороогүй хэн нэгний нөмөрт байдаггүй чадалтай багш нар хэрэгтэй болно. Багш нарт илүү өндөр стандарт тавигдана. Илүү олон багш нар хэрэгтэй болно. Үнэхээр чи өрсөлдөөн, тавигдах шаардлагаас айгаагүй бол шүү. Дөрвөн багшийн нэгийг нь 30 оюутан сонгож байж тэр багшийн хичээл заах эрх нь нээгдээд явна. Оюутан сонгохгүй бол багш оршин тогтнохгүй. Нэг хэсэг багш нарыг ажилтай болгох гээд тэр олон оюутны эрх ашгийг хохироож болохгүй шүү дээ. Чадвартай нь багшилна.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (58)

  • Зочин (103.26.195.181)
    ийм новшууд төрд олноор шургалж. Монголын дээд боловсролыг булшилж байна. Галтбаярыг дэмжиж гаргасан Насанбаярыгаа Галтбаяртайгаа хамт огцоруулдаггүй юм бол өөрийнхээ хүүхдийг сингапурт сургадаг Боловсролын сайд Гантөмөрийг огцруулах хэрэгтэй юм байна. Өөрсдийнх нь хүүхдүүд монголд сурдаггүй гадаадад сурдаг болохоор МУИС сөнөх мөхө эд нарт хамаагүй юм байна.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • оюутан (112.72.13.89)
    сургуулийнхаа системийг мэдэхгүй, оухс дээр очиж нөхцөл байдалтай танилцсан юмуу? ямар сайн сургууль вэ гэдгийг мэдэхгүй, боловсролын системийн сайн чанарыг ч мэдэхгүй байж ингэж ярьж болохгүээ
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.91.58)
    Гайхалтай сайхан тархи угаалт байна. Зарим нэг тал дээр уг өөрчлөлтийг хийж болох ч зарим тал дээр үнэхээр болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. МУИС-н ТУЗ өөрсдийн гаргасан зүйлдээ тулган шахаж байгааг тэдний хуралд суусан хүмүүс л мэдэх байх. Энэ сургууль гэдэг чинь хэн нэгний хүсэл сонирхолоор аль нэгэн намын сурталаар өөрчлөлт хийгээд оролдоод байдаг газар биш шүү дээ. Судалгаагаа яаж явуулсан яг юуг нь хуулбарлах гээд байгаагаа яг үнэндээ энэ эмэгтэй мэдэж байгаа юм болов уу? бас энэ албан тушаалдаа яаж орж ирснээ санаж байвал зүгээр юмсан.
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зөвөө зөв (182.160.52.149)
    Зөвөө зөв арын хаалгаар ороогүй хэн нэгний нөмөрт байдаггүй чадалтай багш нар хэрэгтэй Нэг хэсэг багш нарыг ажилтай болгох гээд тэр олон оюутны эрх ашгийг ОЛОН ЖИЛ хохироож болохгүй шүү дээ. СУДАЛГАА ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГААГ АСУУЯ
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
    • БУСАД ИХ СУРГУУЛИУД ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛДОО
      2013 оны 11 сарын 18
    • БУСАД ИХ СУРГУУЛИУД ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛДОО
      2013 оны 11 сарын 18
  • Зочин (49.0.133.72)
    NASANBAYAR MUIS-D OROH TOLGOI NI HUREEGUI SHUU DEE
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • ajilchin (103.9.90.194)
    surguuli niilne bas tasrana gej yriad tuund deeree bagsh nar l gej heleed baihiin end chin bas ajjlchid gej 1 um shde.ted nariin asuudal yaj hundugduj baigaag yamarch alban tushaaltan yrihgui um.ingeheer l ene niiluuleh asuudal anhnaasaa l hudlaa baigaa biz dee.
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • bagsh (103.9.90.194)
    uul ni zuv sanaa.harin tsaad tald ni huvildaad ywaad baigaa ni sonin.Bayartsogtiin avgai MUIS-iin sanhuug barij baigaa shuu dee.bas galmbayar bagsh songogdohdoo amlalt ogson baigaa.nabaig songovol bi ene ajillig chin hiinee geed.udirdlagad ni baigaa ter surgaltiin albanii darga geed baigaa tsagaach gej huuhen bna.buren erhtei duraaraa huuhen
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Irgen (103.26.194.147)
    Teneg khun bna mash olon erdemten merged bagsh nar iim abgaigiin uildlees khokhirokh esgui shu shinechleliig ingej khiideg genee arga ni buruu shd
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • Иргэн (182.160.46.149)
    Зөв, маш зөв
    2013 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (184.144.133.110)
    ih surguuli bol tugssun hun buriig shildeg bolgoh uureg huleehgui! ter bol surch bgaa hunees shaltgaalah asuudal. hudulmurluj bj hooloondoo hureh yostoi btal zugeer l oyutan gesen ner zuusniih ni tuluu mungu ugch, um hiih zorigiig ni mohooj bgaa yavdal bol harin surgaltyn chanar muudah shaltgaan bolno shuu! buruu hoishoo shinechlegchid!
    2013 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (184.144.133.110)
    Ali ch surguuli tugsugchduus todorhoi too ni lider bolj, busad ni dund bolon adag havitsaa yavdag, delhiin jishig tiim gej dongosch bhaar jishee ni harvard-s 1 jild tugssun ulsuudaas hed ni mergejleeree ajillaj bgaag sudlaach! bagsh songolt unuudur boloogui, uuj iddeg, nairan dundaa bagsh nertei manuuhainuudiig l songono shhu dee
    2013 оны 11 сарын 16 | Хариулах
  • Zochin (103.26.194.111)
    Yarij bgaa zuilee bodoj hund hurgeh heregtei dargaa Ta MUIS dotor orood neg ajilaad uzeh heregtei Bagshaar shuu ter ued ta uur bodoltoi bolno shuu
    2013 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.33.40)
    Энэ хүний ярианаас авах юм бас байнаа байна Солонгост бол оюутан нь багшаа хичээлээ өөрөө л сонгодог Гэхдээ манайд бол монголчууд цөөхүүлээ болохоор танил тал энээ тэрээ гээдл өвөр түрийдээ ороод явчих байхдаа Багш нарыг хооронд нь өрсөлдүүлэх биш бүүр найраа даймжрах байлгүй дээ
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.226.194)
    МУИС үнэхээр өөрчлөгдөх хэрэгтэй. Сургалтын чанар маш муу болсон гэдэгийг төгссөн хүний хувьд мэдэж байна.
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • буржак (180.235.172.139)
    ИХ СУРГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЭХ НЬ ЗӨВ ӨӨ. ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ОЛОН БАГШ НАР.АВИЛГАЛ АВААД ДҮН ТАВЬДАГ БАГШ НАР.ИХ СУРГУУЛИАР ОРХОД КОММУНИЗМ ҮНЭРТДЭГ ШҮҮ.
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene hvniig ergvvlen tat daa
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Огцорцгоо (103.26.194.75)
    ийм новшууд төрд олноор шургалж. Монголын дээд боловсролыг булшилж байна. Галтбаярыг дэмжиж гаргасан Насанбаярыгаа Галтбаяртайгаа хамт огцоруулдаггүй юм бол өөрийнхээ хүүхдийг сингапурт сургадаг Боловсролын сайд Гантөмөрийг огцруулах хэрэгтэй юм байна. Өөрсдийнх нь хүүхдүүд монголд сурдаггүй гадаадад сурдаг болохоор МУИС сөнөх мөхө эд нарт хамаагүй юм байна.
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Zochin (194.226.213.254)
    iH DEED SURGUULIIN ERDEMTDEE ENE SHINECHLEL UURCHLULTIIN TALAAR GAZAR DEER NI BOLON ONOLIIN HUVID ENE AVGAI BUULGAJ NUDIIG NI NEEHEER HUN ENE AVGAIG HALZ METGELCEEND DUUDAACHEE!TEGEHEER ENE AVGAI YU MEDDEGIIG NI MEDEH HEREGTEI SH DEE EHLEED!GADAAD HEL OLNIIG MEDDEGEERNI BISH!yAAHVA NEG 2 HEL MEDDEG L BAIH ENE HUN!yAG ENE BOLOSVROLIIN TOGTOLCOO TUUNII SHINECHLEL 2 IIN SHUTELCEEN, HOORONDIIN HOLBOOSIIG ER NI HER ORCHIN UYIIN CHIG HANDLAGATAI OILGOJ MEDDEG HUN BNA!NEEH OLON ULSIIN TURSHLAGA SUDALSAN GEJ HAA SAIGUI ODOO HUMUUS HUCDAG BOLJ!TED CHINI ORCHIN NUHCUL NI UUR SHUUDEE!tGEED L BAAHAN EREEEN TOON OLJ HARCHIHAAD TURSHLAGA SUDALSAN GEJ HUCDAG BOLOOD BGAAN!ARAI DENDENE!ENE MONGOLD CHINI UURIIN ERDEMTED GEJ BNA TEDNIIG TOIRUULJ SUULGAJ BGAAD YADAJ TEDNIIG SONSOJ TEDNEES NOMIIN DUU SONSOOCHEE ENE EMEGTEI!TGEED TEREN DEEREE TER OLON HEL DEER UNSHSACH YUMUU HUNEER YARIULSAN CH YUMUU YUMAA NEMEED TGEED INTEGRACI HIIGEECHEE!TEGEHGUI BOL ODOO SUULIIN UYED GADAADAD L HIIJ BGAA ZUIL BOL BOLNO MANAIHNII ERDEMTED L YARIJ BAIBAL BOLOHGUI YUM SHIG HANDLAGA TURUULEED BNA!TEGEJ L GADAADIIN YUM HEREGTEI GEED BGAAN BOL BUH ERDEMTDEE GADAADAD BELTGEED BUGDIIG NI GADAAADAD SURAHAAR YAVUULAAD DOTOODDOO BAIGAA BUH TOGTOLCOOG HAAAH HEREGTEISHDEE!TER SAID GEJ NEG NUHUR BAINA BDOLOGOO TODORHOILJ CH BAS MEDEHGUI YUMUU ESEVL NEG L TES UUR L YUM YARIAD L HUUHED L YARIAD BGAAN ENGIIN 10 JILIIN BAGSH CH HURTEL YARIJ CHADAH UTGAGUI BUHEL BUTEN YAAMNII BODLOGO CH YARIJ CHADAHGUI SHAHUU YUM L YARIAD BGAAN!YAAHAV UURUU GADAADAD NEEH L HUDULMURLUJ SURCH BAISNAAS L GAIHAAD BDGIIN BAINA LEE!ARAI DAVARCH BGAAN BISHUU ENE HEDEN ULS TURCHID GARCH IREED!tA NAR TEGEJ L ULSIIG SHAN BOLGOOD BGAAN BOL BUH SHATANDNI SHAN BOLGOODOH L DOO!BUH BAGSH NART NI TSALING NI NEMEED TGEED DARAADNI SHAARDAAAD UGUUCH DEE!TEGEHGUI ZUGEER L NEG HUN CHICHILSEN YUM YARIAD BHIIN MUUSAIN YUMNUUD!
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Zochin (194.226.213.254)
    Ene huuhenc hini harin soliorch ugdug avgai bna uu gui yu!Yu genee ene uuruu erni yamar bolovsroltoi yum be?Uhsniih ni ih surguuliin jishig ve?Yu hucaad bgaan?Uuriinhuu hamaatnii hunniig l tend zahirlaar tomiloo biz!Jaahan gazar deeree buuj yari darga nertei emegtei mini ain!!!!Daahgui nohoi buluu huraana gej ug bii shuu!Bolovsroliin togtolcoogoor bitgii toglood haychihaarai!yadaj naad 10 jiliinhaa ter forom ene tert yadaj dorvitoihon arga hemjee avchihaad deed bolovsroliin shinechlel ene ter yariach tegehgui doodohoo cegcelchich chadahgui baij end tend segleed l hayad bhiin bolimoor yum ta nar zugeeer!
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.34.255)
    Ene Gantumur ene teriig naiz nuhud ah duus ni emchilgeend oruulmaar yum
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.34.255)
    Ta jaahan medlegtei bolj baij burah heregtei. Naad ajil chini pastoryn yaridag yaria bish. Ene yarisan zuiliin teni olonhi ni buruu baina. Buruu zuiliig zuvtguhiin orond ulam buruu tiish yavuulaad baidag turiin alban haagch gej baih huu? Horlon suitgegch, esvel shinjleh uhaand daisagnagch l ingeh baih daa. Teheer ta shashiny haranhui daggch l bo;lj taarah ni dee
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • sun muun university tugssiin olov uu (163.152.208.84)
    muuny shashin g.m niitiin bus sonin uzelyg idextei demjdeg xuneer bodlogoo bolovsruulaal suujidag taarchde, uzliinx ni undesd ni tiim sonin shashny ug bxad bolovsruulj bui bodlogod ni yamar 1 uym suusan l baij taaraa!!!! Ene xun lav muun-ii shashny undeslegchiin nereer nerlesen Sun Moon University.g (Koread bdiin) tugssun bxaa, :P
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    ene pastar shv de
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • asasa (103.9.88.52)
    ene hund uurt n baklavriin diplom bgaa bolov uu yostoi hudlaa garuud turd shurgaljee
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • asas (103.9.88.52)
    Iim negen harvaas balai avgaigaar bolovsroliin gazriin darga hiilguulheer yaj bolovsrol bhav iiiishhhhhhh chaavaas
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Эрүүл мэндийн зөвлөх товчоо (103.26.194.57)
    Орчин үеийн аппаратаар Биоэнергийн түвшинд бүх эрхтэн системийн оношлогоог хийж, зөвлөгөө өгч байна.Үүнд: Ясны сийрэгжилт, яс ургалт, зүрх судас, тархи мэдрэл, бөөр түрүү булчирхай, эмэгтэйчүүд, хүүхдийн бүхий л эмгэг, элэг цөс, уушиг, хоол боловсруулах систем, сахарын өвчин, ангины хүндрэл, хэрлэгийн өвчнийг эрт илрүүлэн эмчилнэ. Утас: 94448429, 96058429
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.89.202)
    Гантөмөр сайдаа учраа олооч ээ. Ийм үл мэдэг жижиг зүйлээр хөөцөлдөж өөрийгөө шаварт хутгах хэрэг байна уу. Цаана чинь чамд алдар нэр авч ирэх үй түмэн том юм байна. Даанчиг харах нүд болсон албат чинь харалган та өөрөө адил болчихоод байна.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.89.202)
    Боловсролын талаар юу мэдэхгүй ямарч чадваргүй ерөнхий боловсролоор дульхан ийм хүн төрийн бодлого барина гэж юу байдаг юм. Тус болье гэж өөрөө боддог бол маш хурдан зайгаа тавьж өг. Тэр чиний тус.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.112.238)
    1 их сургуулийг 15 хуваагаад 15 номын сан, 15 хамгаалалт, 15 цэвэрлэгч, 15 захирал гээд зардал үнэхээр талийж өгдөг юм байна. Хурдан тэр Баганууртаа нэг том цогцолбор сургуулийн байр бариулаад авбал энэ олон байр, албан тушаалын зардалыг хэмнэж болноо
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.228)
    Улсын сургууль нь болохгүй, чадваргүй багш нараар дүүрсийн бол хувийн сургуулиуд нь яасын бол. Энэ Талаар хариулт өгөөсэй. ж/нь: МУИС, МҮИС хоёрын аль нь?
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.232)
    Bagsh nar sudalj bj ugee heleh heregtei, yu boloh gej baigaag medej bj uildelee hiih heregtei, unuudur hiih gej bgaa bish sudalgaanii ybzdaa ybj bgaa ajil GECHIJEE. Huraldahaasaa umnu togtooloo buren eheer ni beltgeed on saraa hurtel tavichaad shuud helelzuulj hun amitand medegdehguigeer batluulah gej ulaan zaim uurlan hashigchaa biz dee. harin ch ter bichij bariad suusan humuus chini uuniig medeed tumnii sonort hurgesnii huchind batluulah ybziig hoishluulsan sh d!!!!
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
    • Unen ulaan zaim avgaa jmaa. Neeree deereesee tushaal uguud naadhaa hend ch helelgui darj bgaad turgen yaj iij bgaad batluuladah gej uuregdeed chih tavin suuj bsan jm daaa naad avgai chini
      2013 оны 11 сарын 14
  • nasaa (202.179.7.194)
    Эрдэнэт-д ирээд Төрийн албаны шалгалтанд унаад буцсан, шалгалтаа өгч төрийн албанд жинхэлсэн үү?
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Хүнд таалагдах гэж хичээл заадаг болох нээ. Баахан худлаа дүн, чамирхалаар дүүргэсэн хуурамч хичээлүүд, инээд алдсан багш нартай болох юм бна. Жинхэнэ мэдлэг, жинхэнэ ШУ-ны суурь салбарууд, хүнд хэцүү гаргалгаатай хичээлүүд орхигдож, тийм хичээлийг заадаг багш нар "муу" нэртэй болж ажлаас халагдах нь.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Тэнэг хүнд эрх мэдэл өгөх ямар аюултайг МУИС-ийн одоогийн удирдлагууд харуулж байна.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.229)
    Ямарч судалгаа, үндэллэлгүйгээр асар богино хугацаанд "их сургуулийн жишиг рүү ойртоно" гэнээ, маргааш нь ажилдаа ирэхэд тэр жишиг сургуультай болно гэж байхгүй
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • bat (103.11.195.31)
    odooxondoo arai boloogui yum bishuu darga gyai,chadaltai sain bagshid 30 xuuxed olox xezuu,chadalgui shaardlaga baga tavidag bagsh naraar naadax surguuli chine duureeed boon bantan ,bas neg nam garaad daxiad oorchilno mohgold batalgaa baixgui xedii boltol iim baix ve darga naraa
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.211)
    Bolowsroliin salbar shinechleliin zasgiin gazar gesen loozon helsen bolowsrolgui humuuseer duurlee
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.211)
    yam uursdiinhuu utsan huuheldeinuudeer Ih surguuliudiin zahirliig tawiad odoo tedniihee shidiig uzej bgai ni ene
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.20.211)
    gadnii yum bolgon saihan bish shuu deesalbar MUIS salbar surguulit bj tuhain salbariinhaa bodlogiig todorhoiloh bolowson huchnee iluu sain beltgene gej bodoj bna.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • багш (103.9.90.229)
    өөрчлөлт хийх тухай МУИС-ийн багш нар өөрсдөө дотроо ярьж, хэлэлцэж байгаа гаргалгаанууд байсаар байхад яагаад хаа холоос яам хэдэн сургуультай байхыг заах гээд байнаа. Энд чинь өөрсдөө мэдээд өөрчлөлтөө хийчих чадвартай, мэдлэгтэй багш нар дүүрэн байна
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • багш (103.9.90.229)
    Далайн цаанаас шидсэн чулуу яамыг, яам нь дээд сургуулиудаа онилоод. Дунд боловсрол гэдэг зүйлийг үндсээр нь нураагаад гүйцэтгэлийн хувь нь 60 ч хүрэхгүй хүүхдийг 800 оноо авсан гэж хөөрөгдөн дээд сургуульд оруулдаг болоод нэлээн хэдэн жилийн нүүрийг үзсэн. Дээд сургуулийн багш нар нь элсэгчдээ голоод эхлэхээр дээд сургуулиудаа самарч эхлэж гэж байгаагаа зогсоомоор юм аа
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Боловсрол (118.70.170.139)
    Боловсролын салбар маань одоо зөв чиглэл рүүгээ чиглэх гэж байгаа юм байна даа.Ёоё хичнээн жилийн дараа вэ. Маш их хугацаа алдсан байна шүү.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.186)
    Мүүний шашны насанбаяр болиё ооо,
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • bagsh (202.55.182.82)
    Yamnaas nariin mergejleer elseh elseltiin kvotiig 20 bolgochihood, tegeed 1 bagshiig 30 huuhed songoloo yu? Bitgii niigemd hudlaa medeelel tsatsaad bai. Zahiin oyutnaas ireed asuu.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • muis-n bagsh (202.55.182.82)
    Bid oorchloltiig bol eserguiteegui. Gendee end bichsen shig sudlaach Erdemten doktor bagsh nart haanaas henees ehelj iim yaria garav? Yamar sudalgaa, yug undeslen enehuu oorchloltiig hiij baigaag neelttei medeelehgui, 1 l odor udirdah zovloliin togtool gargan "Baigal niigem, humuunlegiin surguuli" baiguulna geed hucheer tulgaj baigaa ni taalagdahgui bn. Humuust "jiliin omnoos sudalgaa hiisen, erdemten bagsh nartaa taniltsuulsan bolovch ene heden erguu, orsoldoh chadvargui bagsh nertei malnuud ni oilgohgui baina gesen" buruu oilgolt ogohoo bolih heregtei.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (149.159.248.119)
    Нарийн мэргэжил дээр тэгээд 30 оюутан сонгоно гэнэ. Үнэн амьдралд нийцэхгүй юм ярих юмаа
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.5.202.130)
    Тэгмээрдээ! Угаасаа арай дэндүү байсын. Тэнхмийнхээ багш нарыг шүүмжилвэл зуулгаад төгсөхгүйд хүрдийшд
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • багш (202.170.68.131)
    МУИС-ийн хөгжилд нэг ч дорвитой ажлыг дэмжиж санхүүжүүлдэггүй яамь МУИС-ийн доторх үйл ажиллагааг хүний үгээр дүгнэж хүний үгээр ажиллах хэрэггүй мэт ээ. Нэг оюутан төгсөх хүртлээ 120 кр үздэг. Тэнд нэг багш биш Дор хаяж 30 багш орсон байдаг юм даа. Ирээд үзсэн ч болно ш дээ. Хүмүүст буруу ойлголт өгөхөө болиоч.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Ene buruu shvv dee
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    МАШ ЗӨВ... ЯМАР ХҮН ТЭЖЭЭХИЙН ТУЛД АЖЛЫН БАЙР ГАРГАЛТАЙ БИШ. ХАРИН МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ, ИРЭЭДҮЙН МЭРЭГЖИЛТЭН БЭЛТГЭХЭД Л ГОЛ АСУУДАЛ БАЙГАА ЮМ. ЭНЭ ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ОЛХИОГҮЙ, МЭДЛЭГ МУУТАЙ, ОХИД ЭРГҮҮЛСЭН, МӨНГӨӨР ДҮН ТАВЬДАГ БАЙДАЛ ЗОГСОХ ЁСТОЙ...
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
    • 1case-g niited ni ***** nyalzaa
      1. muis.n basgh nar uurchlult xiixyg demjij bga, xamgiin gol ni yamar ch sudalgaagui nexx sonin 4 surd xuvaagad bgag ni oigui bna, 2. muis-n bux basgh nar medleg muu bish shude, ganc 1 taaru basgh, eldev aash zantai basgh bsiim bgaz, ternyg bugdeeree tiim gej yarix xereggui
      2013 оны 11 сарын 14
  • Зочин (103.26.194.68)
    Ene hun yamar shalguuraar darga bolood yamar shalguuraar MUIS aar oroldood baina ve
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.180.218.10)
    harin ch doctor hun bakalavrt lects unshih yostoi iluu sain ul undestei tailbarlah ni tednii uureg
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.54.113)
    ee muis aa
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.54.113)
    Нээрэн л цэгцлэх хэрэгтэй байгаа юм байна
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    5 цаг 23 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    18 цаг 50 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    18 цаг 53 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    18 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    19 цаг 5 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    19 цаг 13 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    20 цаг 53 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    21 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    21 цаг 56 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 4 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    22 цаг 13 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Уржигдар 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Уржигдар 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Уржигдар 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-13
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    2025-07-13
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    2025-07-13
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2025-07-13
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    2025-07-13
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК