
Учир нь тус сургуулийн захирал нь авлигын хэрэгт холбогдсон ба үүнийг нь АТГ-аас шалгаж тогтоосон байна. Тиймээс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь энэ аж. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй нийслэлийн Боловсролын газрын даргад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Монгол Улсын Их хурлаас 2012 онд баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт, албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно гэсэн байдаг бол 17.3 дэх хэсэгт, албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна гэж заасан байдаг аж.
Т.Энхэлээ