
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 9, аврах ажиллагааны 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 2 дугаар гудамжинд уурын зуух шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 3х3 метрийн хэмжээтэй уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2А хэсэг орон сууцны гадна талд их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 10 дугаар гудамжинд автомашин байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4 давхар байшингийн гадна талын хананы хөөсөнцөр шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/