
Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагаравын автобусны буудал автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад “Ниссан пажеро” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сургуулийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:01 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээвэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/