
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн гудамж "Метро-Молл" их дэлгүүрийн баруун талд явган зорчигчийн зам дээр дулааны шугамны худагт цогцос байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад овог нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/