
Орон нутгийн замд осол аваар ихээр гарч хүний амь нас хохирсон хэргүүд буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр л гэхэд Төв аймгийн заамар сумын төвөөс баруун тийш долоон км-т Баржин гэх уулын урд тоёото приус маркын автомашин онхолдож Дархан-Уул аймгийн харьяат 27 настай эрэгтэй Г нас баржээ. Мөн Булган аймгийн Баянннуур сумын нутагт "Тоёото приус" маркын автомашин онхолдож, СХД-ийн харьяат 48 настай эрэгтэй Г гэгч нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад амиа алдсан байна. Түүнчлэн Дундговь аймагт Луут сумаас зүүн тийш долоон км-т пронтер, лексус, УАЗ маркын автомашин хоорондоо мөргөлдөж, 45 настай эрэгтэй Т, 26 настай эмэгтэй Б нар нас барсан байна. Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/