
БГД-ийн тавдугаар хороонд дөрвөн давхраас хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад Дундговь аймгийн Угтаал суманд оршин суух 20 настай эрэгтэй Д гэгч нь тагтнаас унаж нас барсан байжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн уржигдар л гэхэд согтуу иргэн тагтаараа буух гэж байгаад унаж амиа алдсан хэрэг гарсан. Энэ мэт тагтаараа, тооноороо унаж амиа алдах, улмаар бэртэх тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)