
Мөн Нийслэлийн онцгой байдлын газар, “Нарантуул 2” захын удирдлагуудын өгсөн мэдээлэл зөрж байгаа нь зарим хүний гайхширлыг хүргээд байна. Учир нь “Нарантуул 2” захын удирдлагууд уг гал эхний удаад гарахад хоёр лангуу шатсан, бага хэмжээний хохирол учирсан гэж байсан ч дараагийн галаар их хэмжээний гал гарсан хэмээн мэдээлсэн. Харин Нийслэлийн онцгой байдлын газраас эхний удаад 28 лангуу шатсан, дараагийн удаа хоёр дахь лангуу шатсан гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Түүнчлэн “Нарантуул 2” захын удирдлагууд манайх цахилгааны ямар ч асуудалгүй, бидэнд нийсдлэлийн онцгой байдлын газраас ямар ч шаардлага өгөөгүй харин ч магтаж байсан гэж мэдэгдсэн ч Нийслэлийн онцгой байдлын газраас тус худалдааны төв цахилгаан, шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй нь галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болсон.
Д.Ундрах /24tsag.mn/