
БГД-ийн 16-р хороо интернетийн орчим өчигдөр СХД-ийн 9-р хороонд оршин суух 20 настай эрэгтэй О гэгчийг ЧД-ийн есдүгээр хороонд оршин суух 25 настай Ж гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн, шалтгаангүйгээр зодож танхайрсныг БГД-ийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид таслан зогсоож, шалгаж байна. Ер нь энэ мэт танхайн сэдэлтэй хэргийг согтуурсан үедээ үйлдэх нь их байдгыг албаныхан хэлж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/