
БГД-ийн 19-р хороо, “Пирамид” пабд зодоон болоод байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад СХД-ийн 10-р хороонд оршин суух 32 настай эрэгтэй Э гэгч нь ЧД-ийн долдугаар хороонд оршин суух 25 настай эрэгтэй Т-г согтуурсан үедээ шалтгаангүйгээр зодон танхайрч байсныг таслан зогсоож, шалгаж буй юм байна.
Сүүлийн үед энд тэндхийн баар, кафед үйлчлүүлсэн иргэд өөр хоорондоо муудалцаж зэвсгийн чанартай зүйл гаргаж, эсвэл бүлэглэж танхайрдаг болсоныг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн баар, цэнгээний газрууд ажлын цагаа хэтрүүлж ажилладгаас ийм төрлийн гэмт хэргийг өсөхөд нөлөөлдөг аж.
Д.Ундрах /24tsag.mn/