
“Аса” циркэд яг одоо гал гарч байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Тэгвэл энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээллийн хэлтэсийн ажилтангаас энэ талаар тодруулахад “ Яг одоо гал гарсан зүйл байхгүй. Энэ сарын 16-нд буюу хагассайн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Аса циркийн өргөтгөлд гал гарч байна, цирк үзвэртэй олон хүн байгаа гэсэн дуудлагыг 18:24 цагт өгсөн. Улмаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад дээвэрт цутгасан зуурмаг хатаах зорилгоор 8 ширхэг модыг 200 литрийн төмөр торхонд шатааж орхисон байсныг аюулгүй болгосон. Тэгэхээр хүмүүс юм шатааж байгааг цирк шатаж байна гэж буруу харсан хэрэг” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/