
Өмнөговийн Ханбогдод үзэгдэх болсон бор харх ямар замаар айлчлан ирсэнийг яг таг тогтоогоогүй ч уул уурхай хангалтын эд материалтай хамт жуулчлан орж ирсэн байх магадлал их. Ханбогд, зэргэлдээ сумд нь уул уурхайн том төслүүд хэрэгжиж байгаа газар нутаг билээ. Монголын нутагт уугуул харх гэгч үгүй атал гэнэт гарч ирсэн, урилгагүй зочдыг хавхаар баривчлан авч явсан Онцгой байдал, хорио цээрийнхэн одоогоор ямар нэг хариулт хэлээгүй байна.
Үргэлжлэлийг эндээс