
Энэ сарын 19-ний өдөр буюу өчигдөр Налайх дүүргийн хоёрдугаар хороонд Сэлэнгэ аймгийн харьяат А гэгч нь өөрийн төрсөн эцэг 60 настай Н-ийг согтуурсан үедээ үл ялих зүйлээр маргалдаж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/