
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн , аврах ажиллагааны дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13Б байрны орцонд утаа тархсан байна гэсэн дуудлагыг 12:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад иргэн 53 настай эмэгтэй О согтууруулах ундаа хэрэглэж цахилгаан тогоо залгаатай орхиж унтсан байсныг аюулгүй болгож, түүнийг утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь авран хамгаалсан.
Д.Ундрах /24tsag.mn/