
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Драгон төвийн урд "МТ" ШТС-ийн талбай дээр машин унаад шатахуун нь гоожиж байна гэсэн дуудлагыг утсаар 18:53 цагт НОБГ-т өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад өргөгчтэй "Маяти" загварын машины өргөгчөөр суурийн блок өргөж байгаад "Ланд-100" загварын машиныг дарж унан гидрийн масло асгарсан байсныг элсээр дарж аюулгүй болгосон байна. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын баруун талд автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад "Норд бенз" загварын ачааны автомашины тэвшин дээр ачаатай гэр ахуйн тавилга шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрны 1 давхарт дэлгүүрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 02:30 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад эзэнгүй дэлгүүрт цахилгаан тогоо залгаатай орхисон байсныг цагдаагийн байгууллагын хяналтанд аюулгүй болгосон.
Д.Ундрах /24tsag.mn/