Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 онд баталсан удирдамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/84 тоот тушаал, батлагдсан шалгалтын хуваарийн дагуу ажлын хэсгүүд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай орон сууцны барилгын зоорийн давхарт байрлах болон гадна тоглоомын талбайн доор байрласан гарааш, мөн гэр хороололд байрлах байгуулллага, аж ахуйн нэгж, иргэдийн автомашины тавиулан, засварын газруудад өчигдөр шалгалт хийжээ.Шалгалтаар ажлын хэсгүүд Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдэд нийт 28 объектод шалгалт явуулж, 115 зөрчил илрүүлж, газар дээр нь 9 зөрчлийг арилгуулжээ.
Байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 9, мэдэгдэл 7, дүгнэлт 3-ийг бичиж, байгууллагын холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажилласан байна.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 6.1.4 Гал түймрийн улсын хяналтын дүрмийн 10 дугаар зүйлийн 10 ”д” заалтыг үндэслэн 3 байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































