
Сүүлийн үед автомашины ослоос болж хүмүүс бэртэх, улмаар амь насаа алдах байдал ихэсч байна. Өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихэсдэг учир энэ төрлийн осол аваарууд их гардаг учир жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, хурд хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр л гэхэд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар баг Бумбат гэх газар “Тоёото” маркийн машин онхолдож тус сумын харьяат 50 настай эрэгтэй А гэгч нь амь насаа алдсан байна. Одоогоор аймгийн цагдаагийн хэлтэс шалгахаар тус газрыг зориод байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/