
Өчигдөр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хоёр хүн амиа хорлосон байна. Ер нь иргэд нийгмийн янз бүрийн стресс, өөрийн сэтгэлийн тэнхээгүй байдлаас болж амиа хорлох тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Иргэн амиа алдсанаар өөрөө хохироод зогсохгүй ар гэрийнхэн хань хамсаатнаа ч асуудалд унагаж байгаа хэрэг юм. Учир нь амиа хорлоход хэн хүргэв гэдэг үндэслэлээр амиа хорлосон иргэний ар гэрийнхэн, хамаатан садныг нь цагдаагийн байгууллагад дуудаж шалгадаг. Ингэснээр амиа хорлоход хүргэсэн гэх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/