зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гарын үсэгний гарз олз

2013-11-26
0
ЖИРГЭХ

images   Хужиртын халуун рашаан он тооллын хувьд 1939 эхтэй гэдэг. Энэ бол аж ахуй эрхлэх хэлбэр, бүтцийн хувьд рашаан сувлилын засаг захиргааны нэгжийн суурь тавигдсан цаг тооны бичиг болохоос өмнө, халуун рашаан байгаагүй гэсэн утга агуулга огтхон ч биш юм. Нутгийнханы, дунд өнөөдрийг хүртэл ам  дамжин яригддаг нэг зүил нь сувиллын захиргаа байгуулагдахаас өмнө морь, тэмээ, ердийн хөсөгтэй рашаанчид энэ хөндийд битүү байдагсан хэмээн ярьдаг. Тэрхуу дур зургыг өнөөгийн бид мэдэхгуй. Харин халуун рашааныг түшиглэсэн эмчилгээ үйлчилгээ явуулдаг хэд хэдэн аж ахуйн нэгж байдгийг бол бүгд мэднэ. Тэдний нэг нь “Элма хужирт” рашаан сувилал. Тус рашаан сувилал 2005 оноос эхлэн энэ чиглэлийн эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлж иржээ. Рашаан, сувилалын эмчилгээ үйлчилгэз үзүүлэх, тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас авдаг юм байна. Түунийгээ тус яам “Магадлан итгэмжлэл" хэмээн өхөөрдөн нэрлэдэг аж. Усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр бусдын жишгээр тэрхүү магадлан итгэмжлэлд нь орсоор, авсаар иржээ. Тус рашаан сувилалын магдлан итгамжлэлийн хугацаа энэ онд дуусч дахин авах болсон байна.

  “Магадлан итгэмжлэл”-ийг хадгалж үлдэх,эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах үүднээс тус сувилал өнгөрсөн хоёр жилд эмчилгээнийхээ талбайг гурав дахин томсгосон байна. ЭМЯ-аас томилогдсон шинжээчдийн баг 2013 оны есдүгээр сард тус сувилал дээр очсон байна. Хийж бүтээсэн зүйлтэй хүний хувьд “Элма хужирт” рашаан сувиллын захирал Д.Гэрэлмаа нүүр бардам сууж байсан аж. Тэгээд ч “Элма хужирт” рашаан сувилал нь Японы “Жайка” байгууллагын шалгуурт тэнцэж 150 ортой өргөтгөлийн барилга барьж ашиглалтад оруулах гэж байгаа үндэсний хэмжээнд явуулж байгаа үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа эмчилгээ сувилгааны аж ахуйн нэгж юм.
  Шинжээчдийн багийнхан ч \ЭМЯ-аас нэг ч хүн ороогүй\ тэр хүний хийж бүтээсэнд сэтгэл хангалуун их зүйл хийж амжуулсаныг нь ам амандаа магтаж байжээ. Тэд буцахдаа “рашаан сувилал” ийм байхад болно гэсэн урмын үг хэлж байсан байна. Тэд үзэх ёстой зүйлээ үзэж харсаны дараа тухайн сувилалын захирал зарим эмч нарыг байлцуулан дүнгийн хурал хийж тэмдэглэл үйлдсэн байна. Тэр хурлын тэмдэглэлээс харахад өнөөдрийн “Элма хужирт” сувилал гэхээсээ илүү түүний өргөтгөл баригдаж ашиглалтад орсон нөхцөл байвал зохих түвшин стандартыг хэлж өгсөн байх юм. Энэ бол хэдийгээр нэг нь шалгуулж нөгөө нь шалгаж байгаа ч гэсэн нэг салбарынхан тул бие биедээ мэргэжлийн зөвлөгөө өгч тусласан нэг хэлбэр биз ээ. Тэр бүхэн цагаан цаасан дээр тэмдэглэгдэн үлдсэн байна.

   “Элма хужирт” рашаан сувилалын үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн дүнгийн тухай хурлын тэмдэглэл 2013.09.27 Эрүүл мэндийн сайдын 395 тоот тушаалын дагуу “Элма хужирт” сувилалыг магадлан итгэмжлэхээр гурван чиглэлээр шалгажээ, Шинжээчийн багийн гишүүд өөр өөрийн чиг үүрэгтэй. Багийн гишүүн Э. Тунгалаг, \Удирдлага бүтэц зохион байгуулалт\ Г.Ганболд, \Эрүул мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт\ Ц.Цэцэгмаа Юрчны эрүүл ахуй халдвараас сэргийлэх\ эдгээр багийн гишүүд тус бүртээ өөр өөрийн хариуцсан чиглэлээр үнэлгээ өгч дараах зөвлөмжийг өгсөн аж.

Э. Тунгалаг: -Бичиг баримтын боловсруулалт сайн байна.
боловсруулалт сайн байна

-Боловсон хүчний бүрэлдэхүүнийг улам чанаржуулах хэрэгтэй
    
-Тусламж үйлчилгээ цаашдын хөгжлийн хөтөлбөр боловсруулж ЭМЯ-аар батлуулан ажиллах ёстой.

-Өргөтгөлийн барилга ашиглалтад ороход сургалтын өрөө, номын сан, цахим номын сантай болох,
    
Г.Ганболд: -Сувилуулагчдын эмнэлэгт шилжүүлэх журамтай байх,
Байгууллага хамт олны соёлтой үйлчилгээ сайн давуу талтай боловч сувилуулагчдад урлаг соёлын үйл ажиллагаа явуулах тусгай өрөө дутмаг байна.

-Хүчил төрөгчийн өтгөрүүлэгчтэй аппарат, отсос яаралтай тусламжийн өрөөнд байх хэрэгтэй.

- Ажилтан бүр ажил үүрэгтэйгээ холбоотой сайдын тушаалуудыг мэддэг байх,

-Өргөтгөл баригдан дуусч ашиглалтад орох үед мэргэжлийн боловсон хүчин нэмэж ажиллуулах шаардлагатай байна.

Ц.Цэцэгмаа -Чийрэгжүүлэх өрөөг бэлтгэх
-Эмчилгээний өрөөнд өргөтгөл дууссаны дараа гарын угаалтуураа холбох,

-Иллэг эмчилгээний өрөө тусдаа байх шаардлагатай.

-Хоолны технологичтой болох, ингээгүй нөхцөлд гэрээгээр ажиллуулдаг байх,
-Эмчилгээний хоол 1-15-г мөрдөх,

-Галын хор зааварчилгаа техник ашиглаптыг заасан байрлалын дагуу барлуулах,

 -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөний тохижилт хийх,

-Эмнэлэг үйлчилгээнийхээ төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулж удирдлагад байнга танилцуулж шийдвэрлэдэг байх, хэмээн тус бүртээ үнэлгээ, зөвлөмж өгч танилцуулсан байна.

Шинжээчдийн багийнханы өгсөн үнэлэлт, зөвлөмжийг сонссоны эцэст тус рашаан сувилалын захирал Д. Гэрэлмаа “Бидний ажилд сайн гэсэн үнэлгээ өгч, цаашид хэрэгжүүлэх үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Цаашдаа мэргэжлийн боловсон хүчйн бэлтгэхэд ЭМЯ болон холбогдох газруудаас дэмжлэг авч байх болно.

  Тэрчлэн ажилтнуудын дунд улирал тутамд сургалт  семинар, зохион байгуулж байх төлөвлөгөө гаргаж, түүнийгээ  мөрдөн ажиллана" хэмээн хэлсэн байна. ”Элма хужирт рашаан сувилалын албан өрөөнд болсон энэ амьд халуун яриа ЭМЯ-ны үүдээр орж төрийн  албан хаагчийн төмөр үзэгний хүйтэн хушуунд цоо бүлүүлжээ. Ингэж хэлдэгийн хувьд тус яамны “Магадлан итгэмжлэл” олгодог эвэртэн туурайтнууд тодруулбал Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгийн гарын үсэгтэй албан бичгээр эл рашаан сувилалд” Магадлан итгэмлэл” олгохгүй гэж 2013 оны 10-р сарын 29-нд мэдэгджээ. “Магадлан итгэмжлэл” олгохгүй гэж хэлэх маш амархан. Харин түүний хор уршиг тухайн рашаан сувилалд ямар хүндээр тусч байгааг төсөөлөхөд хүнд, үүнийг мэддэг  төрийн албан хаагч гэж байдаггүй нь харамсалтай.. Бүр ч эсэргээрээ тухайн нэгжийн “Магадлан итгэмлэлийг олгоогүйгээ бахархал болгон хороондоо яридаг талаар зарим эх сурвалж хэлж байгаа юм. ЭМЯ- тус рашаан сувилалын Тусгай зөвшөөрлийг олгоогүй шалтгааныг хоёр янзаар тайлбарлаж байна. ЭМЯ шинжээчийн баг томилхоосоо өмнө тус рашаан сувилалын тусгай зөвшөөрлийг дахин олгохгүй байхаар шийдсэн. Нөгөө талаар түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг улсын байж байгаад хувьчлагдсан “Хужирт” рашаан сувилалын хувьцаа эзэмшигч Бямбаа гэгийн захиалгаар үйлдсэн гэж үздэг байна. Ингэж үзэх үндэслэл бий. "Хужирт рашаан сувилалын хувьцаа эзэмшигч Бямба нь “Монгол эм инпэкс’’-ийг хувьчилж авсан. Хуучин ЭМЯ-ны мапын “толгойлогч" УИХ, Засгийн газрын гишүүн ЭМС асан П.Нямдаваагийн бүлгийн этгээд Эрүүл мэндийн сайд асан Д.Туяагийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ‘‘Хужирт’’ рашаан сувиллын хувьчлалыг булингартуулж хувь эзэмших болсон зальт этгээд. Эрүүл мэндийн салбарыг эрүү өвдгөөр нь мөлхүүлсэн дээрх этгээдүүдийн гар өнөөдөр ч энэ салбарт дүрээтэй хэвээрээ байна.
   УИХ 2012 оны сонгуулиар тус салбарын энэ малын харъяалагддаг МАН цөөх болсон. Үүний үр дүнд сайд нь өөрчлөгдсөн. Гэвч төрийн албан хаагч нэр дор энэ салбар өнөөдөр бүрэн шинэчлэгдэж чадаагүй байна. Ийм хүмүүсийн тоод Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Байгууллагын хөгжлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Оюунцэцэг нар багтдаг гэж эх сурвалж хэлж байна.”Магадлан итгэмжлэл” гэгчийг үзэгнийхээ үзүүрээр шийддэг эдгээр албан тушаалтанууд шинжээчийн багийн бүрэлдэхүунд орж ажилладаггүй. Нэг үгээр хэлбэл тусгай зөвшөөрвл авах гэж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нүдээр үзэж, гараар барьж хардаггүй. Зөвхөн шинжээч томилдог. Тэднийхээ үнэлгээг авч үздэггүй, зөвхөн өөрийнхөө үзэмжээр шийдэж рашаан сувилал, хувийн эмнэлгүүдийн хувь заяагаар тоголдог нэг жишээ нь “Элма хужирт" рашаан сувилал боллоо. Албан контоорт сууж байгаад гарын үсэг зурах маш амархан. Харин тэр бүхний бий болгож бүтээн босгоно гэдэг бол маш хэцүү. Тийм учраас улаан гараараа хийж бүтээж бий болгосон тэрбумтанууд Монголд хараахан төрөөгүй байна. Харин өндөр албан тушаалтанд дэлүү шиг наалдаж бусдын бий болгосныг булаан авсан тэрбумтанууд төрж байна. Тэднийг “төрөөс төрсөн тэр бумтан"-ууд гэж нэрэлдэг. Тэдний нэг нь Бямбаа биз ээ.. Эрүүл мэндийн салбарыг сүүлийн 20 гаруй жил эрхшээлдээ байлгаж байгаа П.Нямдаваагийн мафид багтдаг тэдний rap урт хэвээрээ байгаа аж..
   “Элма хужирт" рашаан сувилалд “Магадлан итгэмжлэл” олгохгүй гэсэн албан тушаалтны гарын үсэгны гарз нь Өвөрхангай аймгийн Хужирт сумд нэгэн татвар төлөгч байхгүй болох хэрэг. Олз нь гэвэл ЭМЯ-ны газрын дарга нарыг нүднийхээ харцаар удирдаж гарын үсэг зуруулж байгаа “Хужирт” рашаан сувилалын хувь эзэмшигч Бямбаагийн орлого нэмэгдэх нь. Гарын үсэгний гарз олз гэж үүнийг хэлнэ.
Г.ЭРДЭНЭМӨНХ



0
ЖИРГЭХ
Санал болгох
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.13.169)
    Хуучин дарга гартаа үйлчилж шинэчлэл ардчилалыг бузралж байгаа эдгээр нөхөдийг төрөөс зайлуулах хэрэгтэй
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene odoo yu bolood baigana bol doo
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 51 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 3 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 46 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 46 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 46 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 46 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК