Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Соёлын биет өвийг цуглуулах их ажлыг эхлүүллээ”

2013-11-27
0
ЖИРГЭХ
МУГЖ С.Жавхлан 2013 онд “Хамаг Монгол” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл ирэх 2014 онд “Дэлхийн Монгол” төслийг хэрэгжүүлэхээр болсон талаараа өнөөдөр дуулгалаа. Тэрбээр уг төслийн ажлаараа дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол оронтой холбоотой соёлын биет өвийг цуглуулахаар болсон байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
0937bf1d7929cd5aoriginalМУГЖ С.Жавхлан 2013 онд “Хамаг Монгол” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл ирэх 2014 онд “Дэлхийн Монгол” төслийг хэрэгжүүлэхээр болсон талаараа өнөөдөр дуулгалаа. Тэрбээр уг төслийн ажлаараа дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол оронтой холбоотой соёлын биет өвийг цуглуулахаар болсон байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

- Соёлын биет бус өвийг цуглуулна гэдэг амаргүй ажил. Та уг ажлыг нэг жилд амжуулж чадах уу?

- Миний санаачилсан төсөл хэрэгжээд “Дэлхийн Монгол” нэртэй боллоо. “Хамаг Монгол” төсөл соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, бие биенийхээ соёл уу өнгийж харсан, тэр талын мэдлэгийг солилцсон төсөл боллоо. Тэгвэл одоо биет өвөө цуглуулах ажилд орж байна. Алдагдсан, алга болсон соёлын биет өвөө цуглуулах их ажлыг 2014 ондоо багтаж амжуулна. Дэлхийг эзэлж байсан их түүхийн эзэн өвөг дээдсийн маань биет өв хаана яваад байгааг судалж Монголдоо авчрах зорилготой байна. Мөн Монголд хувь хүмүүсийн гар дээр олон эд өлгийн зүйл байдаг юм байна. Энэ бүхнийг нэгтгэж, бүртгэлжүүлж, хайрлан хамгаалах цаг болжээ. Дараа жил Чингис хааны мэндэлсний өдрөөр энэ бүх зүйлээ ард түмэндээ дэлгэн харуулах зорилготой байгаа. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулахад маш их нарийн зүйлүүдийг хийх шаардлагатай. ГХЯ, ССАЖ яамтай хамтрахаас эхлээд албаны шугамаар хийгдэх олон ажил байна.

-   Та “Хамаг Монгол” төслийнхөө зорилгыг биелүүлсэн гэж үзэж байгаа юу?

-  Төслийнхөө зорилгыг хангалттай биелүүлж чадсан гэж бодож байна. Өнөөдөр Монголд халимаг дууг дуулж байна шүү дээ. Буриад дуу фм радиогоор явдаг боллоо. Энэ бүх зүйл уран бүтээл шиг харагдаж байгаа юм шиг боловч цаанаа маш үр дүнтэй ажлыг дагуулж байгаа юм. Буриад залуус гэхэд Монгол дууны хэв маягийг Буриададаа түгээн дэлгэрүүлнэ гэж ярьж  байна. Орос гүрэн даяар Монгол хэв маягийг түгээнэ гээд тэд ярьж байна. Энэ бүх зүйл нь соёлын харилцаанд маш чухал алхам болсон. Энэ төсөл цаашид үргэлжлэн явах болно. Бидний өвөг дээдсийнхээ ачийг хариулж эх орондоо нэг ч гэсэн хэрэгтэй зүйлийг хийх ёстой юм. Бидэнтэй ёс заншлаа хүндэтгэж, хайрласан  олон залуус нэгдсэн байгаа.

- Төслийн ажлын хүрээнд Өвөрмонгол, Буриадад очиход хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

- Би багаасаа Монголоороо омогшиж өссөн хүн. Миний ээж түүхч, аав маань зохиолч яруу найрагч хүмүүс. Гал голомт, түүх ёс заншлыг маш их ярьж хүүрнэж өгдөг хүмүүс байсан. Энэ их омогшлоороо эх орон гэдэг үзэл маань дэвэрч байлаа. Ер нь би “Хамаг Монгол” төслийнхөө ажлаар маш олон ээж, аавуудтай уулзаж байсан. Тувад явж байгаад малчин айлд ороход нэгэн ээж биднийг хараад баярлан уйлж байсан. “Бид үргэлж монголчууд руугаа цайныхаа цацлыг өргөдөг шүү дээ. Бид үргэлж л Монголынхоо заяаг их байг гэж боддог шүү дээ” гэж уйлж хэлж байсан ээжүүд олон байсан. Бидэнд айраг, цагаа хоол хүнсээ бэлдээд угтаж авах хүмүүс ч байсан. Халимагийн гудамжинд явж байхад “Та бүгд их ачтай хүмүүс юм. Манай гэрт явж очье” гэж хэлэх ч хүмүүс байсан. Дэлгүүрт яваад ороход дугаарлаж байсан хүмүүс бидэнд зайгаа тавьж өгч байсан. Биднийг их санаж хүлээдэг хүмүүс байна лээ. Дэлхийн нөгөө бөөрөнд дайн болж байна. Тэгэхэд Хамаг Монгол бид нэг нэгээ гээд сэтгэлээсээ зүтгэж байна. Ингэж байгаа нь үнэхээр гайхалтай. Өвөрмонгол ээж хүн цайныхаа дээжийг өргөхдөө “Монголын минь заяа бүтэн байг” гэж хэлдэг. Гэтэл бид нар өөрсдийг нь хужаа гэдэг. 6000 км замыг туулаад бид уулзаж, нэг дор цуглаж тоглолтоо хийж чадсан шүү дээ. 1500 оноос хойш Бага хаадын задрал болсон. Түүнээс хойш хамаг Монгол уулзаагүй байгаа юм. Бүх хүмүүс биднийг маш сайхан хүлээж авсан. Халимагийн Ерөнхийлөгч олон хүний өмнө гарч ирээд “Үүнээс хойш бид нар үргэлж хамтдаа байна” гэж хэлсэн.

-  Хамгийн эхлээд Монголын бүх музейгээр явч бүртгэлийн ажлыг хийх үү?

- Бүх музейгээр явж соёлын биет өвийг бүртгэлжүүлнэ. Мөн соёлын биет өв хадгалдаг хувь хүмүүстэй мөн уулзана.

- Гадаадаас соёлын өвийг авчирна гэж байна. Санхүүжилтээ хэрхэн шийдэх вэ?

- Уг төслийг хүмүүс хэрхэн дэмжихээс эхлээд янз бүрийн зүйлээс шалтгаална.  Анхны төсвөө гаргасан байгаа. Уг ажилд төр засаг, холбогдох яам туслаасай гэж хүсч байна.

- Хувь хүмүүст байгаа соёлын биет өвийг авъя гэхэд тэд өгөх болов уу? Үүнд ямар зохицуулалт хийх вэ?

- Бид олон ажил төлөвлөж байна. Түүхийн эд өлгийн зүйлийг гэртээ хадгалж байгаа хүмүүс бидэнд юмаа өгөхдөө айхтар дуртай байна. Бидэнтэй олон хүн уулзаж энэ талаар ярилцсан. Тэд үнэт өвөө цаашид улсынхаа эзэмшил болгоход их дуртай байна лээ. Гэхдээ энэ ажлыг маш их албаны, цэгцтэй хийх бодолтой байгаа. Гэхдээ энэ ажил маш гоё дуусах байх. Америкт л гэхэд Чингис хаантай холбоотой соёлын эд өлгийн зүйл их байдаг.

- Манай соёлын эд өлгийн зүйлүүд хэдэн оронд байгааг та бүхэн судалж үзсэн үү?


- Дэлхийн Соёл иргэншил, төрт ёсыг бүтээсэн өв үндэстэн гэдгээ бид хэлж зарлан, тунхагладаг. Эзэнт гүрний үлдээсэн соёлын өв бол агуу юм. Жишээ нь Турк, Америк, Өвөрмонгол гэх мэт бүхий л улс оронд манай соёлын өв байна. Японд гэхэд Хубилай хааны хамгийн анх баралж байсан мөнгө байна. Тэр бүгдийг л олж, хадгалах хэрэгтэй байна.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • bi (218.51.185.109)
    javhlang demjij bna. amjilt husie!
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.11.195.25)
    Амжилт бас дахин амжилт, бахархаж бас дэмжиж байна. Тува дуу чинь их таалагдлаа-яг одоо сонсож байна...
    2013 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (203.194.116.104)
    дэмжиж байна.
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 53 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК