
10.00 цагт Эрчим хүчний салбарын шилдэг бүтээн байгуулалт, шилдэг оюуны бүтээл, шилдэг инженер, шилдэг засварчин зэрэг номинацийн эздийг тодруулах ёслол Эрчим хүчний яамны байранд болно.
10.00 цагт ҮХАА-н дэргэдэх ноос ноолууран бүтээгдэхүүний төслөөс 4 ихэр хүүхдийг эргэж очино.
10.00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Гавьяат” цол, хэргэм хүртсэн хүмүүсийг ЭМЯ-наа хүлээн авч уулзана. Мөн 12.00 цагаас Төрийн одон медалиар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулан өгөх үйл ажиллагаа ЭМЯ-наа болно.
10.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулна. Болох газар: Таван шарын “Өнө Энх” өрхийн эмнэлэг. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийн арга хэмжээг 10.00 цагаас зохион байгуулна.
11.00 цагт МҮЭ-ийн холбоо нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
11.00 цагт УЕП-ын дэргэдэх зөвлөлийн хуралдаан УЕПГ-ын хурлын танхимд болох бөгөөд зөвлөлийн хурлаар хэлэлцэж буй асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
16.30 цагт МҮЭСТО-нд Хөдөлмөрчдийн сүлд модны наадам эхэлнэ. Нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар оролцоно.