"Метронд зөвхөн дотуур өмдтэй зорчъё" нэртэй 13 дахь удаагийн олон улсын арга хэмжээ өчигдөр Лондон хотоос эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг уг арга хэмжээ 2002 онд Нью-Йорк хотод анх болж байжээ. Тухайн үед нэгэн оролцогч дотуур өмдгүй 7 буудал газар аялсан гэнэ. Ингэхдээ тэр "Өмдөө мартчихжээ" хэмээн хэлж, хүмүүсийг инээлгэж байв. Тэр цагаас хойш энэхүү арга хэмжээ дэлхийн хэд хэдэн хотод нэгэн зэрэг зохион байгуулагдах болсон түүхтэй.






























Сэтгэгдэл (2)